0-3 насны хүүхдээ асарч байгаа эцэгт тэтгэмж олгохыг хязгаарласан гэж үзлээ

3
2021 оны 1 сарын 202021-01-20
0-3 насны хүүхдээ асарч байгаа эцэгт тэтгэмж олгохыг хязгаарласан гэж үзлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаас Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа. 

Тодруулбал, уг хуулиар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн төрүүлсэн эхэд хүүхэд асарсны тэтгэмж олгохоор хуульчилсан нь агуулгын хувьд ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцэг дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэц үзжээ.

Мөн дээрх зохицуулалт нь дам байдлаар хүүхэд асрах харилцаанд эхэд илүү үүрэг хүлээлгэх, эцэг, эх харилцан тэгш эрхтэйгээр чөлөөт сонголт хийх боломжийг хязгаарлах сөрөг үр дагаврыг үүсгэхээр байгааг Үндсэн хуулийн цэц дүгнэлтдээ тэмдэглэсэн байна.

0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн төрүүлсэн эхэд хүүхэд асарсны тэтгэмж олгох шийдвэрийг Цалинтай ээж хөтөлбөрийн хүрээнд хууль болгон баталсан бөгөөд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгодог юм.

Санал болгох

Б.Бямбадорж: Улаанбаатарын голомтолсон халдвартай бүсээс орон нутгийн эрүүл бүс рүү халдвар зөөх эрсдэл өндөр байна

Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй шинжилгээ авах цэгүүдийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа.

3 минутын өмнө
Ч.Болортуяа: Үнэгүй фитнесст бус залуусыг ажлын байраар хангахад 500 тэрбум төгрөг зарцуулна

Өчигдрөөс эхлэн 500 тэрбум төгрөгөөр хоёр сар үнэгүй фитнест явуулна гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэгвэл Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өөрийн цахим хаягаараа дамжуулан мэдээлэл хийжээ.

23 минутын өмнө
Дуучин Б.Амархүү хугацаанаасаа өмнө суллагджээ

Дуучин Б.Амархүү 1,6 жилийн ял эдлээд суллагджээ. Шүүхээс түүнийг авто машиндаа хар тамхи хэрэглэсэн гэм буруутайд тооцож хоёр жилийн хорих ял оноосон бөгөөд тэрбээр 1.6 жилийн ялаа эдлээд суллагджээ. 

41 минутын өмнө
Увс аймгийн зарим сумдын орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо

Увс аймгийн Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдаас гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг 2021/03/01-ний шөнийн 23:00 цагаас 2021/03/03-ны шөнийн 23:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлалаа. Мөн дээрх 4 сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.

1 цагийн өмнө