Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт ил задгай үүссэн 144 тонн хог хаягдлыг ачиж, цэвэрлэжээ

2021 оны 1 сарын 222021-01-22
Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт ил задгай үүссэн 144 тонн хог хаягдлыг ачиж, цэвэрлэжээ

Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт ил задгай үүссэн 144 тонн хог хаягдлыг өчигдөр ачиж цэвэрлэжээ.

Тодруулбал,

  • Баянгол дүүрэгт хог тээврийн хувийн хэвшлийн Сүхбаатар тохижилт ХХК, Эко селекшн ХХК долоон машинаар 10 рейс ачиж нийт 36 тонн хог хаягдлыг 3, 5, 6, 7, 8, 12 дугаар хорооноос тээвэрлэлээ.
  • Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хот тохижилтын газрын 1, Улаанбаатар Шинэчлэл ХХК-ийн 1 машин, 2 рейсээр нийт 10тн хог хаягдлыг ачиж тээвэрлэв.
  • Баянзүрх дүүргийн хувьд хувийн хэвшлийн 2 байгууллага Найшитрейд ХХК, Эко орчин ХХК болон Налайх тохижилт нийт 9 машин техникээр 14 рейсээр 98 тонн хог хаягдлыг 8, 12, 13 дугаар хорооноос тээвэрлэлээ.

Харин өнөөдөр Чингэлтэй ТҮК-ийн таван машин техник Баянзүрх дүүрэгт, Сонгинохайрхан дүүрэгт Хот тохижилтын газрын дөрвөн тээвэрлэгч машин техникийн тус тус нэмэлтээр ажиллуулах шийдвэр гарсан байна. Ажил энэ долоо хоногийг дуустал үргэлжилж, ил задгай үүссэн хог хаягдлуудыг ачиж, цэвэрлэх юм.

Эх сурвалж: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба

Санал болгох

ААН-үүдэд ажилчдынхаа 50 хүртэл хувийг цахимаар ажиллуулахыг үүрэг болгов

Мөн нутгийн захиргааны нийт байгууллагууд дүрмээр хүлээсэн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээ хүссэн иргэн, аж ахуйн нэгжийг халдвар хамгааллын дэглэм, түр дүрэм журмыг хангуулж ажиллах зэрэг үүрэг даалгавар өгөв.

19 цагийн өмнө
Нийслэлийн ЕБС-ийн хичээлийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

20 цагийн өмнө
Хаврын махны хангамжид 11 мянган тонныг нөөцөлжээ

Өнөөдрийн байдлаар арилжааны банкны эх үүсвэрээр мах бэлтгэн нийлүүлэх 17 аж ахуйн нэгж 11000 тн махыг хөдөө орон нутгаас бэлтгэж зориулалтын агуулахад нөөцлөөд байна.

1 өдрийн өмнө
Амгалан амаржих газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

Нийслэлийн онцгой комисс, ХӨСҮТ болон удирдах байгууллагуудаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу шаардлагатай арга хэмжээг авснаар Амгалан амаржих газрын үйл ажиллагаа үргэлжлэхээр боллоо.

5 өдрийн өмнө