Сүүлийн 24 цагийн хугацаанд 8 шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Тодруулбал,
- ХӨСҮТ-ийн нэг ажилтан
- Бусад нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан хүмүүсээс илэрлээ.
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагийн хугацаанд 8 тохиолдол шинээр нэмэгдсэн. Бүгд Улаанбаатарт илэрсэн. Бусад аймгуудад халдвар илрээгүй байна. Ийнхүү дотоодын халдварын тоо 1089 боллоо.
Өчигдрийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүсийн зарим нь банкинд ажилладаг хүмүүс байсан. Тухайлбал Хас банк, Худалдаа хөгжлийн банкны ажилчид хоёр батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан. Хас банкны таван хүнийг тусгаарласан. Худалдаа хөгжлийн банкны танадалт судалгаа өнөөдрөөс явагдана. Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газарт ойрын хавьтал болсон хүн байгаа. Одоогоор хамгийн идэвхтэй явж байгаа голомт бол БГД-ийн 12-р хорооны 19-р байрны голомт байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 51 хүн эдгэрч дараагийн шатны эмчилгээнд шилжлээ. Нийт батлагдсан тохиолдол 1592 болсон. Үүнээс 1097 хүн эдгэрч гарчээ. Одоогоор 483 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байгаа бөгөөд маш хүнд 2 хүн байна"гэв.