Орхон аймагт 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр "Залуучуудын ордон" барилаа

2021 оны 1 сарын 222021-01-22
Орхон аймагт 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр "Залуучуудын ордон" барилаа

Улсын төсвийн 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт Залуучуудын ордон байгуулагдаж өчигдөр нээлтээ хийлээ. Залуучуудын ордон ашиглалтанд орсоноор шинээр 13 ажлын байр бий болж, залуучуудад чиглэсэн олон талт арга хэмжээ, нөлөөллийн үйл ажиллагаа, соёлын үйлчилгээ явуулах болон хувь хүний хөгжил, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл төлөвлөлтийн талаар төрөл бүрийн сургалтууд зохион байгуулагдах боломж бүрдэж байна.

Уг барилга нь 400 хүний багтаамжтай, 1056 м.кв талбайтай, 2 давхар, 280 хүний хурлын танхим, кофе шоп, номын сан, сургалтын танхимуудтай орчин үеийн жишигт нийцсэн цогцолбор юм. Энэ жил орон нутгийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж болоод гадна талбайн тохижилтын ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм. Түүнчлэн энэ өдөр Орхон аймагт 150 хүүхдийн 18-р цэцэрлэгийн 150 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга, 27-р цэцэрлэгүүд ашиглалтад орж нээлтээ хийсэн байна.

Санал болгох

ЭЕШ-аас 750-800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг нэг сая хүртэлх төгрөгөөр урамшуулна

Хэрэв сурагч ЭЕШ-аас 800 оноо авсан бол бэлтгэсэн багшийг 1 сая төгрөг, 750-799 оноо авбал 300 мянган төгрөгөөр сурагч тус бүрээр тооцож шагнах юм байна.

20 цагийн өмнө
Ховдод 39 тн шатахуун тээвэрлэж явсан машин осолджээ

Иргэн М-ийг Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн төвд хүргэсэн.

4 өдрийн өмнө
Хөвсгөлд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөв

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар, аймгийн төвөөс хойд зүгт 351 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 34 км-т энэ сарын 24-ний 23 цаг 34 минутад 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон  байна.   

5 өдрийн өмнө
Гол, нуурын мөс 5-10 см нимгэрсэн тул дээгүүр нь зорчихгүй байхыг анхаарууллаа

Өмнөх арав хоногоос 5-10 см нимгэрсэн, нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

7 өдрийн өмнө