Улсын онцгой комисс хоёр удаагийн нислэгээр буюу энэ сарын 22 болон 31-нд БНСУ-аас иргэдээ татан авахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу, өнөөдөр “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас 10.40 цагт онгоц хөөрч БНСУ-д 14.20 цагт газардах юм байна.
Өнөөдрийн нислэгээр өнгөрсөн оны 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг авчирахаар төлөвлөжээ.
Улаанбаатараас Сөүлийн чиглэлд болон Сөүлээр дамжин гурав дахь орон руу зорчих, тухайн улсын хүчинтэй визтэй иргэд miat.com цахим хаягаар нислэгийн хүлээх хуудсанд бүртгүүлэх бөгөөд тухайн зорчигчийн нэр нислэгт багтсан тохиолдолд “МИАТ” ТӨХК-иас зорчигчтой холбогдож тийз бичих юм байна.