НЭМҮТ: Агааржуулалтын системээр халдвар тархсан байж магадгүй

2
2021 оны 1 сарын 222021-01-22
НЭМҮТ: Агааржуулалтын системээр халдвар тархсан байж магадгүй

Нэг орцны олон айлаас “COVID-19” халдвар илэрсэнтэй холбоотойгоор энэ талаар хийсэн судалгааны урьдчилсан дүнг өнөөдөр НЭМҮТ-ээс танилцууллаа.

Тухайлбал, БГД-ийн 6 дугаар хороонд 4 өрхийн 8 тохиолдол 2021 оны нэгдүгээр сарын 9-нд илэрсэн. Урьдчилсан байдлаар, агаар сэлгэлтээс болсон гэх таамаглал байна.  Нэг орцны 2-5 давхарын айлууд өвчилсөн. Өвчлөл бүртгэгдсэн айлууд нэг орцны, харалдаа дээд, доод давхрын айлууд бөгөөд агаар сэлгэлтийн нэг сувагтай байжээ. Айлуудын хоолны болон тамхины үнэр ариун цэврийн өрөө, гал тогоонд үнэртдэг байсан. 

1 ба 6 дугаар давхрын айлуудад өвчлөл бүртгэгдээгүй. Агааржуулалтын суваг ердийн сараалжтай, гэрэлтэй холбосон сэнс, хааж нээх хавхлага байхгүй гэж тус байрны оршин суугчид хэлжээ. Иймээс агаар сэлгэлтийн системээр дамжсан байх болзошгүй гэсэн эхний таамаглалыг гаргажээ.

Түүнчлэн БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны цахилгаан шат нь 2020 ны есдүгээр сараас хойш ажиллаагүй. 1992 онд баригдсан 9 давхар барилгын оршин суугчид давхар алгасаж халдвар авчээ. Энэ нь ямар нэг зүй тогтол байгааг харуулж байна. Тиймээс үргэлжлүүлэн судалж байгаа юм байна.

Урьдчилсан дүгнэлтээр, 1990-ээд оны сүүлээс орон сууцны барилгын ердийн агаар сэлгэлтийн системийн төлөвлөлтөд айлуудын агаар сорох хоолойг нэг сувагт давхар алгасан холбох системийг хэрэглэж эхэлсэн байна. Нэг сувагт давхар алгасан холбосон төлөвлөлттэй үед угсралтын буруу технологиос нэг сувагт холбгдож буй айлуудын хооронд бохир агаар дамжиж болзошгүй байдаг байна.

Дэлхийд агааржуулалтын хоолойгоор халдвар дамжсан гэх нотолгоо байхгүй байна. Олон хүн бөөгнөрсөн газарт батлагдсан тохиолдлыг судлахад агаарын урсгалын чиглэл даган хүмүүс халдвар авсан байгааг тогтоосон байна. Тухайлбал, БНХАУ-ын нэгэн ресторанд нэг халдвартай хүн орж ирэхэд агаарын урсгалыг даган суусан есөн хүн халдварласан тохиолдол гарчээ.

Дэлхий нийтэд агааржуулалтыг сайжруулах, байнга агаар сэлгэх, нэг өрөөнд байж болох хүний тоог багасгах, хувийн хамгаалах хэрэгслээ сайн сахихыг зөвлөж байгаа юм.

Санал болгох

“ДЦС-3” ТӨХК үнсэн сангийн тунгаагуурын усыг Туул гол руу асгасан зөрчилд Зөрчлийн хэрэг нээжээ

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК үнсэн сангийн тунгаагуурын усыг Туул голд асгасан асуудлаар Мэргэжлийн хяналтын байгууллага хоёрдугаар сарын 17-18-ны өдрүүдэд газар дээр нь ажиллаж, улмаар Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

8 минутын өмнө
Өнөөдрөөс хорт хавдрын хими эмчилгээнд өвчтөн хамтын төлбөр төлөхгүй

“Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай” тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

16 цагийн өмнө
Орон нутаг руу зорчих иргэдээс ирж буй түгээмэл асуулт, хариулт

2. Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэд замд 72 цаг нь дуусвал яах вэ?

17 цагийн өмнө
Дуучин Т.Дэлгэрмөрөнг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгаж эхэлжээ

Энэ сарын 28-ны өдөр 21:30 минутын үед цагдаагийн байгууллагад иргэн Т.Дэлгэрмөрөнтэй холбоотой гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх дуудлага мэдээлэл ирсэн.

17 цагийн өмнө