МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаар Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжлээ. Тэгвэл түүний тухай МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан цахим хуудаснаа ийн бичжээ.
Тэрээр "Монгол улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурал дээр баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэл, зарчмаа танилцуулж байна.
Нийгэм дэх шударга ёсны засаглалыг бий болгох тэмцлийг үргэлжлүүлэх, тэгш бус байдлыг багасгах, дундаж давхаргыг дэмжих, цар тахлын дараах улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг Алсын хараа 2050 хөгжлийн бодлого, үндэсний нэгдмэл байдал, үнэт зүйл дээр тулгуурлан явуулна гэлээ.
МАН-ын Бага хурлын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг дэмжиж тогтоол гаргалаа.