Дархан-Уул аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх даваа гараг буюу энэ сарын 25-наас эхлэн дараах үйл ажиллагааг хэвийн явуулахаар болжээ. Үүнд:
- Бөхийн дугуйлан
- Бүжгийн клубууд
- ЕБС-ийн дэргэдэх спортын дугуйлангууд
- Сүм хийдүүд
Харин энэ сарын 28 буюу пүрэв гарагаас эхлэн худалдаа, үйлчилгээний байгууллагууд сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх боломжтой юм байна.