Токиогийн Олимп цуцлагдаж магадгүй гэсэн батлагдаагүй мэдээ хэвлэлүүдээр явж эхэлсний дараа Японы Засгийн газраас өнөөдөр олимпын наадамтай холбоотой мэдээлэл хийлээ.
Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга хэлэхдээ "Токиогийн олимп цар тахал, бусад хүчин зүйлээс үл шалтгаалж товлосон хугацаандаа болно. Бид аль болох цар тахлаас урьдчилан сэргийлж, аюулгүй зохион байгуулахаар зорьж байна" гэлээ.