Энэ сарын 19-нд Ливийн эрэг орчимд баруун Африкийн цагаачдыг тээвэрлэж явсан завь хөмөрсний улмаас 43 хүн нас барж, 10 хүн амьд үлджээ. Энэ тухай НҮБ-ын Дүрвэгсдийн хорооноос мэдэгдэл хийсэн. Энэ бол он гарснаас хойшхи гарсан цагаачдын хөлөг онгоц осолдсон анхны тохиолдол гэж НҮБ-ын дээд комиссар мэдээлсэн юм.
Завины хөдөлгүүр нь зогсож, улмаар хэдэн цагийн дараа хөмөрсөн байна. Амиа алдсан хүмүүс бүгд Баруун Африкийн орнуудаас ирсэн эрчүүд байжээ.