Ням гарагт НӨАТ-ын сугалааны азтан тодруулна

1
2021 оны 1 сарын 222021-01-22
Ням гарагт НӨАТ-ын сугалааны азтан тодруулна

НӨАТ-ын урамшууллын 2021 оны нэгдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг нэгдүгээр сарын 24-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

Иргэд 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа нэгдүгээр сарын 23-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Супер сугалааны шагналын сан 30 сая төгрөг.

Санал болгох

Дуучин Б.Амархүү хугацаанаасаа өмнө суллагджээ

Дуучин Б.Амархүү 1,6 жилийн ял эдлээд суллагджээ. Шүүхээс түүнийг авто машиндаа хар тамхи хэрэглэсэн гэм буруутайд тооцож хоёр жилийн хорих ял оноосон бөгөөд тэрбээр 1.6 жилийн ялаа эдлээд суллагджээ. 

26 минутын өмнө
Увс аймгийн зарим сумдын орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо

Увс аймгийн Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдаас гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг 2021/03/01-ний шөнийн 23:00 цагаас 2021/03/03-ны шөнийн 23:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлалаа. Мөн дээрх 4 сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.

1 цагийн өмнө
Дулааны шугамын худагт 63 настай иргэн нас баржээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, дулаан дамжуулах шугамын худагт 63 настай П нас барсан байдалтай олджээ.

1 цагийн өмнө
Хөвсгөлийн Ханх суманд өчигдөр 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар өчигдөр буюу 03.01-ний өдрийн 13:30 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 13:44 цагт цахим шуудангаар ирүүлсэн. 

1 цагийн өмнө