Тавь хол насалсан ч тээврийн тэрэгний бүхээгнээс буугаагүй, зургаан хүүхдийнхээ сайн сайхны төлөө хөдөлмөрлөсөөр яваа Ц.Бямбадорж гуай өдгөө Увс аймгийн Наранбулаг сумын Харганатын төмрийн хүдрийн уурхайн бүтээгдэхүүний ачааг тээвэрлэх их үйлд хүч хөдөлмөрөө зориулж явна. 650 километр замд хийх түүний тээвэр манай орны уул уурхайн бүтээгдэхүүнийг хамгийн хол замд тээвэрлэж байгаагаараа онцлогтой юм.