Оюутолгойг тойрсон дуулиан хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэжээ. Хоёр дахь удаагаа сөхөгдөж буй 100 сая долларын босго давсан татварын маргаан. Мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан тухайн үеийн сангийн сайдыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн. Гол нь эдгээртэй холбоотой улс төрийн намууд, болоод улстөрчдийн байр суурь Монголыг сонирхох хөрөнгө оруулагчдыг эргэлзэж тээнэгэлзэхэд хүргэж байна.