Түлэх түлшгүй хүйтэн гэрт, телевиз, утас, датагүйгээс хичээлээ үзэж чадахгүй, өдрийн хоолондоо юу идэхээ ч мэдэхгүй хүүхдүүдэд итгэл найдвар бэлэглэхээр өвлийн өвөө цасан охидоо дагуулсаар айсуй. Улаанбаатар хотын алслагдмал дүүргүүдийн машин ч хүрч чадахгүй хэсгүүдэд бэлгийн уутаа үүрсээр багачууд руу тэмүүлэн алхах эдгээр залуус “Ид шидийн уут” аяны сайн дурынхан юм.