С.Ганбаатарыг тахлаас хамгаалав уу, Оюутолгойг С.Ганбаатараас хамгаалав уу

2021 оны 1 сарын 252021-01-25
С.Ганбаатарыг тахлаас хамгаалав уу, Оюутолгойг С.Ганбаатараас хамгаалав уу

Дубайн гэрээ байгуулсан сайд нар шоронд орлоо. УИХ-аас, аудитаас шалгаад хохиролтой гэрээ байсныг тогтоолоо. Гэрээг нь шинэчлэх санаачилгууд эрчимжиж, Засгийн газрын түвшинд байр сууриа илэрхийллээ. Яг ҮАБЗ-ийн хурлаар Оюутолгойн гэрээг хэлэлцэхийн даваан дээр Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгчихлөө. ҮАБЗ-д Оюутолгойн асуудлаар үндэсний ойлгомжгүй байдал үүсчихлээ.

Өнөө өглөөхөн өлөн элгэн дээрээ Оюутолгойн гэрээний эсрэг өлсгөлөн зарласан С.Ганбаатарын суултын эргэн тойронд “Коронавирусийн тохиолдол илэрчээ”. Цагдаа, эмчийн десант төв талбай дээр бууж, жагсаалын ойр орчмыг төмөр хашаагаар тойрууллаа. Өлсгөлөн манатай, жагсаал байтугай болов. Цар тахалтай хүний нэгдүгээр хавьтагч өлссөн этгээдийн хажуугаар гүйсэн бололтой юм. Дүр зургаар бол одоо Сүхбаатарын талбайд УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлаж болохгүй. Цар тахлын дэглэм ч зөрчигдөнө, Жагсаал журмын тухай хууль ч эвдэгдэнэ. Үүнийг өглөөхөн цагдаа нар өөрт нь танилцуулсан даа.

Албаныхны шуурхай ажлын үр дүнд Эрдэнэтээс сонгогдсон эрхэм гишүүн С.Ганбаатарыг цар тахлаас хамгаалав. Бас С.Ганбаатарын өлсгөлөнгөөс Оюутолгойн гэрээг ч хамгаалав.

Оюутолгой бол С.Ганбаатарын сүүлийн гурван жил мэрсэн, бас энэ хэмжээний улстөрч болоход нөлөөлсөн сэдэв. Эрс-шинэчлэл, Соёмбо хөдөлгөөний удирдагч, Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч байхдаа цөөнгүй жагсаал хийсэн тэмцэгчийг Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөх рейтингтэй болгосон сэдэв бол Оюутолгой. ХҮН-ыг нялх байхад нь намын даргаар уригдаж, цөхөрсөн МАХН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх хонгилын үзүүрдэх гэрэл болсон улстөрч. Рио Тинтогийн медиа кампанид Х.Болорчулуун, Ж.Батзандан, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнээс ч анхаарах ёстой хөдөлгөөнтэй эр. Энэ шалгуураар Оюутолгойг толгойлогчдын шүдний өвчин нь С.Ганбаатар, Оюутолгойн гэрээг байгуулагчдын дайсан нь С.Ганбаатар байж ирлээ.

Тэгэхээр С.Ганбаатарын өлсгөлөнг цар тахлаар далимдуулж зогсоов уу гэдэг хардлага гарч ирнэ. Нийслэлийн Онцгой комисс нэг орцноос 13 хүн тахал тусахад ийм хэмжээний хүч хаяж байсангүй. Нэг эмнэлгээс голомт үүсэхэд ингэж хүч хаясангүй. Шадар сайд Я.Содбаатар тэргүүтнийг огцруулах саяхны жагсаалд олон зуун хүн нэгдэхэд халууныг нь үзсэнгүй. Тэгээд яагаад ганц гишүүн Оюутолгойг эсэргүүцэхэд сүрэглэн сүржигнээд эхлэв гэдэг анхаарал татах нь гарцаагүй. Арай Уул уурхайн сайд байсан хотын дарга Д.Сумъяабазар НОК-ын даргын бяраа Оюутолгойн гэрээг эсэргүүцсэн С.Ганбаатарт гаргаад байгаа юм биш биз.

Санал болгох

Дээд шүүхээс Т.Уранцэцэг, О.Зандраа нарыг Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх үү

Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнээс Дээд шүүхийн квоттой Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд дууссан. Жил гаруй хугацаанд Дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаанаа хийж, шинэ гишүүдийг нэр дэвшүүлэлгүй өдийг хүргэв.

1 сарын өмнө
С.Ганбаатарыг тахлаас хамгаалав уу, Оюутолгойг С.Ганбаатараас хамгаалав уу

Өнөө өглөөхөн өлөн элгэн дээрээ Оюутолгойн гэрээний эсрэг өлсгөлөн зарласан С.Ганбаатарын суултын эргэн тойронд “Коронавирусийн тохиолдол илэрчээ”. Цагдаа, эмчийн десант төв талбай дээр бууж, жагсаалын ойр орчмыг төмөр хашаагаар тойрууллаа. Өлсгөлөн манатай, жагсаал байтугай болов. Цар тахалтай хүний нэгдүгээр хавьтагч өлссөн этгээдийн хажуугаар гүйсэн бололтой юм. Дүр зургаар бол одоо Сүхбаатарын талбайд УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлаж болохгүй. Цар тахлын дэглэм ч зөрчигдөнө, Жагсаал журмын тухай хууль ч эвдэгдэнэ. Үүнийг өглөөхөн цагдаа нар өөрт нь танилцуулсан даа.

3 сарын өмнө
АТГ-ын дэд даргад яригдаж буй дөрвөн хурандаа

Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ж.Батсайхан нас барснаас үүдэж дээрх албан тушаалд хүн томилох шаардлагатай болсон. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Авлигын эсрэг хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дэд даргыг санал болгож УИХ зургаан жилийн хугацаагаар томилох учиртай. Харин Засгийн газраас Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг УИХ-д өргөн барьчихсан. Төслөөр бол АТГ-ын дарга З.Дашдаваа дэд даргаа өөрөө мэдэж томилох зохицуулалттай болно. Дээрх хуулийн төслийг боловсруулаад Засгийн газрын яамдаас есдүгээр сард санал авсан гэхээр талийгаач Ж.Батсайхан мэдэж байж.

4 сарын өмнө
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд дэмжсэн 7 хүн

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

4 сарын өмнө