ЮНЕСКО Торгоны зам хөтөлбөрийн хүрээнд тэтгэлэг зарлалаа

2021 оны 1 сарын 262021-01-26
ЮНЕСКО Торгоны зам хөтөлбөрийн хүрээнд тэтгэлэг зарлалаа

ЮНЕСКО нь Торгоны зам хөтөлбөр болон Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийнхөө хүрээнд ЮНЕСКО-гийн Хятадын үндэсний комиссын дэмжлэгтэй "Залуу судлаачдад зориулсан торгоны замын судалгааны тэтгэлэг"-ийн сонгон шалгаруулалт зарлалаа.

Торгоны замын баялаг түүх, өв уламжлалыг илүү сайн танин мэдэх зорилготой энэхүү тэтгэлэгт 35-аас доош насны залуу судлаачид хамрагдах боломжтой.

Тэтгэлэг горилогчид орчин үеийн нийгэмд эв нэгдэл, бүтээлч байдал, соёл хоорондын яриа хэлэлцээр, бүс нутгийн ба олон улсын хамтын ажиллагаа болон энх тайван, тогтвортой хөгжлийг бий болгоход торгоны замын оруулах хувь нэмэр бөгөөд торгоны зам дагуух улс орон, соёл иргэншлийн нийтлэг өв уламжлал, ижилсэл ондоошил, олон төрөл зүйлтэй холбоотой асуудлуудыг судлах судалгааны ажлын санал боловсруулан ирүүлэх шаардлагатай.

Судалгааны ажил нь аливаа нэг бүс нутаг эсвэл он цагаар хязгаарлаагүй олон талт, олон хэмжээст шинжтэй байх ёстой. Мөн торгоны замтай холбоотой дараах сэдвүүдийн нэг эсвэл хэд хэдийг хамарсан байж болно. Үүнд:

• Шинжлэх ухаан, технологи

• Уламжлалт ноу-хау, ур хийц

• Шашин, сүнслэг байдал

• Хэл, уран зохиол

• Урлаг, дуу хөгжим

• Уламжлалт спорт, тоглоом наадгай зэрэг орох боловч эдгээрээр хязгаарлагдахгүй.

Түүнчлэн судалгааны ажил нь соёлын харилцан үйлчлэл, солилцооны үр дүнд төвлөрсөн байх бөгөөд сонгосон сэдвийн хүрээнд хоёр ба түүнээс дээш соёл иргэншилд олж харж болохуйц биет ба биет бус элементүүдийг тодорхойлсон байна.

Тэтгэлэг горилогчдын илгээсэн судалгааны саналыг Торгоны замтай холбогдох салбаруудад ажилладаг дэлхийд нэр хүндтэй олон улсын шинжээч, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүн бүхий шүүгчдийн баг хянах бөгөөд нийт 12 залуу судлаачийг сонгон шалгаруулж тус бүр 10,000 ам.долларын тэтгэлэг олгоно.

Сонгон шалгаруулалтад оролцохын тулд өргөдлийн маягтыг ЮНЕСКО-гийн цахим хуудаснаас татан авч англи хэлээр бөглөх шаардлагатай ба 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дотор silkroadsgrant@unesco.org цахим шуудангийн хаягаар илгээх шаардлагатай.

ЮНЕСКО-гийн Залуу судлаачдад зориулсан Торгоны замын судалгааны тэтгэлэг болон уг тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаар дараах холбоосоор нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

https://en.unesco.org/silkroad/youthgrant

Санал болгох

“ДЦС-3” ТӨХК үнсэн сангийн тунгаагуурын усыг Туул гол руу асгасан зөрчилд Зөрчлийн хэрэг нээжээ

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК үнсэн сангийн тунгаагуурын усыг Туул голд асгасан асуудлаар Мэргэжлийн хяналтын байгууллага хоёрдугаар сарын 17-18-ны өдрүүдэд газар дээр нь ажиллаж, улмаар Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

12 минутын өмнө
Өнөөдрөөс хорт хавдрын хими эмчилгээнд өвчтөн хамтын төлбөр төлөхгүй

“Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай” тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

16 цагийн өмнө
Орон нутаг руу зорчих иргэдээс ирж буй түгээмэл асуулт, хариулт

2. Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэд замд 72 цаг нь дуусвал яах вэ?

17 цагийн өмнө
Дуучин Т.Дэлгэрмөрөнг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгаж эхэлжээ

Энэ сарын 28-ны өдөр 21:30 минутын үед цагдаагийн байгууллагад иргэн Т.Дэлгэрмөрөнтэй холбоотой гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх дуудлага мэдээлэл ирсэн.

17 цагийн өмнө