Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг эмчилгээндээ шинэ технологи, эмчилгээний арга барилыг нэвтрүүлсэн байна. Тодруулбал, хөхний хавдрыг соруулж авах БНСУ-д үйлдвэрлэгдсэн Bexcore system аппаратыг мэс засалд ашиглах болсон.
УХТЭ-ийн Ерөнхий захирал С.Энхболдын хэлснээр, "Хөхний хоргүй хавдрыг соруулж авах аргыг өнгөрсөн оноос эхлэн нэвтрүүлсэн. Өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн энэ аппаратыг тус эмнэлэг үйлчилгээндээ нэвтрүүлж, мэс заслыг хийж эхэлсэн. Ингэхдээ дүрсний хяналттайгаар хөхний хавдрыг соруулж авдаг. Өнгөрсөн онд 22 иргэнд хоргүй хавдар авах мэс заслыг хийсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээний үр дүн маш сайн байна" гэлээ.