УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн асуудлаар Засгийн газрыг олон улсын шүүхэд хандахыг шаардан, Төв талбайд суулт зарлаад буй. Тэрээр суултаа өлсгөлөн болгон тэмцлийн хурц хэлбэр рүү шилжээд гурав хонож байгаа.
Түүний биеийн байдалд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс энэ сарын 25-ны өдрөөс эхлнэ хяналт тавьж үзлэг хийж байгаа. Үзлэгээр цусны даралт ихэсэх болон бусад өөрчлөлтүүдээс үүдэн тархины харвалт, зүрхний шигдээс, аминд аюултай хэм алдагдалт гэх мэт хүндрэлүүд гарч болзошгүй байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, түүний биеийн байдал муудаж Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгджээ.