Хорт хавдартай хүү ХӨСҮТ-ийн алдаатай тодорхойлолтоос болж эмчилгээ хийлгэж чадалгүй СӨҮЛ-д гацжээ

5
2021 оны 2 сарын 12021-02-01
Хорт хавдартай хүү ХӨСҮТ-ийн алдаатай тодорхойлолтоос болж эмчилгээ хийлгэж чадалгүй СӨҮЛ-д гацжээ

ХӨСҮТ-ийн алдаатай тодорхойлолтоос болж ясны хорт хавдартай иргэн БНСУ-ын нисэх онгоцны буудалд гацжээ. Тодруулбал Ховд аймгийн иргэн С.Ханатбек Туркэд яаралтай эмчилгээ хийлгэхээр болж ХӨСҮТ-д 150 мянган төгрөгийн COVID-19-ийн шинжилгээ өгч, тодорхойлолт авсан байна. Гэвч ХӨСҮТ-ийн тодорхойлолт олон улсын стандартад нийцээгүй бөгөөд түүний нэр, төрсөн огноог буруу бичсэн байжээ. Тухайлбал коронавирусийн хариуг "negative", ''positive" гэсэн олон улсын стандартаар бус, "Not detected" гэж бичиж тухайн иргэний нэрийг алдаатай, төрсөн огноог буруу бичжээ. Энэ хариуцлагагүй үйлдлээс болж хүнд өвчтэй хүүг транзит нислэгт оруулаагүй бөгөөд одоо онгоцны буудалд гацчихаад байгаа аж.

Түүний тухайд нэгдүгээр сарын 31-ний өдрийн тусгай үүргийн нислэгээр аав ээжийнхээ хамт БНСУ-д очсон байна. Тэндээсээ Сөүл-Доха-Истанбул-Анкара гэсэн маршрутаар явах байсан. Ийнхүү ХӨСҮТ-ийн алдаанаас болж хүү бүх захиалсан тасалбараа хүчингүй болгож, сэтгэл санаа, цаг хугацаа хөрөнгө мөнгөөрөө хохирч байна.

Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар хүү өнгөрсөн оны тавдугаар сараас хойш онош нь тогтоогдохгүй явсаар хоёр удаагийн хагалгаанд орсон байна. Улмаар арванхоёрдугаар сард ясны хорт хавдартай нь батлагдаж яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ. Ийнхүү Турк улсыг зорьсон байна. 

хүүү.jpg

 

Санал болгох

Ж.Байгалмаа: Хөл хориог сунгавал өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 500 болно

Хэрэв хөл хориог цааш нь үргэлжлүүлж 21 хоног болговол тавдугаар сарын 02-н гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо дунджаар 677 болно. Биеийн байдал хүндрэх хүмүүсийн тоо ч цөөрнө. Харин 28 хоног үргэлжлүүлбэл тавдугаар сарын 9-н гэхэд дунджаар 536 тохиолдол бүртгэгдэнэ.

1 цагийн өмнө
Л.Баттөр: Хөл хориог дахин 14 хоног сунгах саналтай байна

ХӨСҮТ, ЭМЯ хөл хориог анхнаасаа 28 хоног байх ёстой гэж үзсэн. Хөл хорио урт байх тусмаа хариу арга хэмжээ үр дүнтэй байдаг. Хөл хорио тогтоохгүйгээр тархалтыг хумих арга байхгүй.

1 цагийн өмнө
Өнөөдөр Сөүл-Улаанбаатарын нислэгээр 146 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 21:00 цагт газардах хуваарьтай байна.

1 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт ашигт малтмал хууль бусаар олборлож буйг таслан зогсоохоор ажиллаж байна

Экологийн цагдаагийн албанаас энэ оны дөрөвдүгээр сарын 7-10-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр ажиллалаа. 

1 цагийн өмнө