Энэтхэг Улс дипломат харилцааныхаа хүрээнд тус улсад үйлдвэрлэсэн COVID-19-ийн эсрэг AstraZeneca вакцины сая сая тунг хөрш Азийн орнуудад хандивлана гэж Times of India сонинд бичжээ.
Энэтхэгийн Засгийн газар энэ долоо хоногт Монгол руу 1.5 сая тун, Афганистан руу 5 сая тун, Никарагуад 2 сая тун, Барбадос руу 100.000 тун, Доминика руу 70.000 тунг илгээхээр төлөвлөж байна.
Монгол Улсад хандивлаж байгаа 1.5 сая тунгаас гадна 10 сая тун вакцин худалдаж авах гэрээ байгуулсан гэж сонинд бичжээ.