Б. Бат-Эрдэнэ
Редактор

“Шагналын золголт”-д цар тахал хамаагүй юу

1
2021 оны 2 сарын 82021-02-08
“Шагналын золголт”-д цар тахал хамаагүй юу

2021.02.08-ны байдлаар коронавирусийн дотоодод батлагдсан тохиолдлын тоо 2073 болов. Цар тахлын энэ үед маскаа зүүж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй, айл хэсэхгүй, нэгнийдээ зочлохгүй, золгохгүй байхыг ЭМЯ, УОК-оос анхааруулсаар байна. Гэтэл аймаг сумдын дарга нараас эхлээд улсын "том дарга" нар хүртэл зориудаар хүний бөөгнөрөл үүсгэж, айл хэсэж, “золголт” хийж эхэллээ.

УИХ дарга баянхонгор малчдад аварга малчин тусламж.jpg

Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагтаа айлчилж, малчдад өөрийн гараар хүнс тэжээлийн тусламж гардуулж өгөв. НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа Баянзүрх дүүргийн 100-с дээш настай буурлуудынхаар зочилж, сар шинийн бэлэг гардуулж өгснөө зарлалаа. Цаашлаад улсын аварга малчин өрх, мөнгөн төлийн эзэн, аварга тариаланчдын хотонд аймаг сумдын удирдлагууд “десант буулгаж”, маск бээлий ч үгүй хүмүүс монгол гэрт шахцалдсан зургууд цахим орчинд хөвөрч эхэллээ.

Д.Пүрэвдаваа бэлэг ерөнхийлөгчийн коронавирус хүний бөөглөрөл 1.JPG

Угтаа цахимаар золгож, цахимаар шинэлэхийг төр засгаас уриалж, сар шинийн баярын үеэр хатуу хөл хорио тогтооно гээгүй билүү.

Өнөөдөр гэхэд л Төрийн ордонд шагналын хур бууж, төв талбайд зуу зуун хүмүүс бөөгнөрнө! Баярт мөчийг нь хуваалцаж, урмын үгээ хэлж, уухай хашхирч байгаа тэр олон хүн дунд цар тахлын эрсдэл байхгүй гэж үү. Ажил албаа үнэлүүлж, гавьяа шагнал хүртэж байгаа эрхмүүдэд буруу байхгүйг энд дурьдъя.

Эрүүл явахад олон олон цагаан сарын баяр тэмдэглэнэ. Эрүүл явахад олон олон шагнал ч хүртэнэ, хүртээнэ! 

Сар шинийн баяраас татгалзсан шийдвэрийнхээ нэгэн адил шагналын золголтоосоо ч энэ удаад татгалзсан бол цар тахлын эрсдэлийг бууруулах зөв шийдвэр байх байлаа.

Маскаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, бөөгнөрөл үүсгэхгүй байцгаая.

 

аварга малчин шагнал коронавирус.jpg
аварга малчин шагнал коронавирус 3.jpg

 

аварга малчин шагнал коронавирус 4.jpg

 

аварга малчин шагнал коронавирус 1.jpg

 

Санал болгох

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн мэдээг хүргэж байна

Өргөн хэрэглэгддэг АИ-92 автобензин Улаанбаатарт  4 хоногийн нөөцтэй, Дархан-Уул, Орхон аймагт мөн хэвийн хэмжээнээс бага нөөцтэй байгаа тул тодорхой хязгаарлалт хийсэн байна. Бусад аймагт нөөц хэвийн байна.

11 минутын өмнө
У.Наранцэцэг: Томуугийн вакцинд хүүхдүүдийн 55 хувь нь хамрагдсан

Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 10-ны А/565 дугаар тушаалаар “Томуугаас сэргийлье” уриан дор дархлаажуулалтын 10 хоногийг эхлүүлээд байгаа билээ. Энэхүү аяны явцын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодруулан хүргэж байна.

34 минутын өмнө
Б.Энхбат шатсан байшингаа хөл хорионы үеэр засварлаж, хашаагаа тохижуулжээ

СХД-ийн 3-р хорооны иргэн Б.Энхбатын байшин өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-ний өдөр шатжээ. Тэрбээр бэрхшээлийг сөрж, хөл хорионы үед байшингаа өөрийн гараар сэргээн засч, тохижуулаад байна.

1 цагийн өмнө
Ахмад дайчдын гэрийн гадаа хүндэтгэл үзүүлж байна

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, чөлөөлөх дайны ялалтын 76 жилийн ойг угтаж, гавьяаны амралтад байгаа 28 ахмад дайчдад гэрийнх нь гадаа хүндэтгэл үзүүллээ.

1 цагийн өмнө