МУАЖ С.Батсүх: Гурван бадаг дуунд маань АМЖИЛТ АЗ ЖАРГАЛ байсан байна

2021 оны 2 сарын 82021-02-08
МУАЖ С.Батсүх: Гурван бадаг дуунд маань АМЖИЛТ АЗ ЖАРГАЛ байсан байна

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Батсүх Ардын жүжигчин цол хүртэж, шагналаа Ерөнхийлөгч Х.Баттулгаас өнөөдөр гардан авлаа. 

Тэрбээр "Завхан аймгийн Алдархаан сумаас эхэлсэн урлагийн замналыг минь 1993 онд төр минь үнэлж МУГЖ цолоор шагнаж байсан бол өнөөдөр ийнхүү МУАЖ цол тэмдэгээр энгэрээ мялаалаа. Монголынхоо ард түмэнд маш их баярлаж байна. Миний гурван бадаг дуунд аз жаргал минь байсан байна. Төрийн энэ жижигхэн тэмдэг авахад анх нэг их өртэй юм шиг мэдрэмж авдаг.  МУГЖ цол тэмдэг авч байхад 100 сая төгрөг аваад дампуурсан юм шиг бодогдож байсан бол одоо мөн олон түмэндээ маш их өртэй боллоо гэж бодож байна. Монголчууд хоолныхоо оронд дуугаа дуулж сэтгэлээ хооллож байдаг ард түмэн шүү дээ. Монголчууддаа цаашид удаан дуулахын тулд эрүүл байх хэрэгтэй юм байна, урт наслах хэрэгтэй юм байна, жингээ хасах хэрэгтэй юм байна. Баярлалаа"гэв.

1983 онд Завхан аймгийн Хөгжимт драмын театраас уран бүтээлийн замналаа эхлүүлсэн дуучин С.Батсүх “Завхан гол”, “Нутаг амьтай аав”, “Отгонтэнгэр”, “Тэсийн гол”, “Дуут нуур” “Гоёлоо өмссөн ээж” зэрэг олон уран бүтээл Монголын ард түмний хүртээл болон дуулагдсаар байна. 

Ийнхүү тэрбээр Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагнууллаа.

Санал болгох

Ахлах тогооч ТАКИ  ааш муутай болсны нууц

“Эргэдэг гал тогоо”-ны шүүгч ТАКИ муухай ааштай байдагийн нууц

15 өдрийн өмнө
ФАУСТ жүжгийг ирэх сарын 5-наас 50 хувийн хямдралтай тоглож эхэлнэ

Цар тахлын хорио цээрийн улмаас хойшлоод байсан тус бүтээл үзэгчдийн хүсэлтээр ирэх сарын 5-наас эхлэн The Corporate Hotel and Convention Centre-ийн тайзнаа тавигдана.

2 сарын өмнө
Кардашиан хүүхдүүдээ бодон олон сар тэссэн, одоо хангалттай гэжээ

Тэгвэл Лос Анжелесийн шүүхэд салах өргөдлөө өгсөн нь өчигдөр тодорхой болов.

2 сарын өмнө
"Мортал Комбат" кино 4-р сарын 16-нд нээлтээ хийнэ

Харин энэ удаад тус кино үзэгчдийн дунд нилээн хүлээлт үүсгээд байна.

2 сарын өмнө