С.Тулга: 3х3 сагсан бөмбөгийн гэр бүлийг ТӨР өндрөөр үнэллээ

2021 оны 2 сарын 82021-02-08
С.Тулга: 3х3 сагсан бөмбөгийн гэр бүлийг ТӨР өндрөөр үнэллээ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, сагсанбөмбөгийн 3х3 төрлийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Сүхбаатарын Тулга Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч боллоо. 

Тэрбээр "Манай 3х3 сагсан бөмбөгийн гэр бүл тив дэлхийгээс 8 алтан медаль, 9 мөнгөн медаль, 11 хүрэл медаль авсан бөгөөд 206 орноос найман орон олимпод оролцох эрхээ авсны нэг нь бид юм. Тэгэхээр энэ шагнал маань манай хамт олныг төлөөлж надад ирж байгаа гэж ойлгож байна. Монгол Улсын хамгийн залуу дасгалжуулагч болсон байна. Өшөө их зүйлийг хийж бүтээх болно. Дөнгөж сая Ерөнхийлөгч маань хэлж байна. Энэ шагнал бол урьдчилгаа шүү. Олимпоос медальтай ирнэ шүү гэлээ. Тиймээс хичээх болно"гэв.

Тэрбээр сагсанбөмбөгийн салбараас гавьяат цол хүртэж буй гурав дахь дасгалжуулагч бөгөөд өнгөрсөн хугацаанд багийн спортын төрлөөр тив, дэлхийн тэмцээнээс нийт 27 медаль хүртэхэд дасгалжуулагчаар ажилласан байна. 

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан аж үйлдвэр, эрүүл мэнд, болосрол, хөдөө аж ахуй, барилга, соёл урлаг, нийгэм үйлчилгээний салбарын хүмүүст шагналыг гардуулж байна. 

С.Тулга дөнгөж сая Ерөнхийлөгчөөс цол тэмдгээ гардан авлаа. 

Санал болгох

Гарьд М.Баяржавхланг “Хилчин” спорт хорооны даргаар томилжээ

Монгол Улсын гарьд Махгалын Баяржавхланг Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-ын “Хилчин” спорт хорооны даргаар томилжээ. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзоригийн тушаалаар М.Баяржавхланд хурандаа цол олгосон байна.

1 цагийн өмнө
Олон улсын сагсан бөмбөгийн холбоог төлөөлөх анхны монгол залуу

Тус тэмцээний FIBA-гийн төлөөлөгчөөр Самбуугийн Төгсжаргалыг  FIBA Asia-гийн гүйцэтгэх захирал Хагоп Хайжириан сонгон томилжээ.

5 цагийн өмнө
Монголын хоёр боксчин хүрэл медалийн болзол хангалаа

Тодруулбал эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Э.Сүхбат Испанийн тамирчин Хуан Морено Пантахог 5:0-ээр илүүрхэн ялж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо. Мөн эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд 17 боксчин өрсөлдөхөд А.Хулан Казахстаны тамирчин Гульнара Турапбаг 5:0-ээр ялсанаар финалд шалгаран үлдлээ.

1 өдрийн өмнө
Эмэгтэй тамирчид түүхэнд анх удаа Ази тивдээ багийн дүнгээр тэргүүллээ

Казахстаны Алматы хотод Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улс багаараа түүхэнд анх удаа тэргүүлж "Алтан цом" хүртлээ.

4 өдрийн өмнө