Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан салбар бүрийн төлөөллийг төрийн алдар, цолоор шагнах зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн ордонд гардууллаа.
Энэ үеэр "Монгол телевиз"-ийн дэд захирал, нэвтрүүлэгч С.Чимгээ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнууллаа.
Тэрээр “Миний ажил, амьдралын хамгийн дардан гэгээтэй замыг тавьж өгсөн МҮОНРТ-ийнхээ хамт олонд эрхэм нэвтрүүлэгч, хөтлөгч нартаа талархал илэрхийлмээр байна.
Дэлхийн телевизийн салбартай хөл нийлүүлж алхаж чадаж байгаа, Монгол Улсынхаа телевизийн салбарын шинэчлэлийн хуудсыг нээсэн Монгол телевизийн нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эрхэм хүндэт мянга мянган телевиз үзэгчдэдээ талархал илэрхийлж байна” гэв.