С.Амарсайхан: Говь-Алтай аймагт ч сар шинийн бөхийн барилдаан болохгүй

7
2021 оны 2 сарын 52021-02-05
С.Амарсайхан: Говь-Алтай аймагт ч сар шинийн бөхийн барилдаан болохгүй

УОК-оос сар шинийн баяр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Ингэхдээ цагаан сарын уламжлалт барилдааныг зохион байгуулахыг хориглосон. Гэтэл МҮБХ-ноос Говь-Алтай аймагт очиж барилдаан зохион байгуулах хүсэлт хүргүүлжээ. Үүнд УОК-ийн дарга Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. 

Тэрээр "Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Гэтэл зарим нь энэ шийдвэрийг зөрчөөд барилдаж болохгүй. Мөн эрсдэл үүсгэхгүй байх чухал. Үүнийг МҮБХ ойлгож байгаа гэж бодож байна. Цахимаар зохион байгуулах ямар боломж байна гэж судалж үзсэн. Ингээд бүх нийтийн бэлэн байдал зарлаж байгаа энэ үед заавал бөхийн барилдаан зохион байгуулах ёсгүй юм байна гэсэн шийдвэрт хүрсэн. Дараа нь зохион байгуулах боломжтой шүү дээ"гэв.

Санал болгох

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

НӨАТ-ын 2021 оны нэгдүгээр улирлын буцаан олголтын урамшуулал өнөөдөр буюу 2021 оны 04-р сарын 21-ны өдөр иргэдийн дансанд орно. Нийт 1,023,235 иргэн 40,6 тэрбум төгрөгийн буцаан олголт авна гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн юм. Энэ дагуу шилжүүлж эхэлжээ.  

1 цагийн өмнө
Ж.Байгалмаа: Хөл хориог сунгавал өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 500 болно

Хэрэв хөл хориог цааш нь үргэлжлүүлж 21 хоног болговол тавдугаар сарын 02-н гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо дунджаар 677 болно. Биеийн байдал хүндрэх хүмүүсийн тоо ч цөөрнө. Харин 28 хоног үргэлжлүүлбэл тавдугаар сарын 9-н гэхэд дунджаар 536 тохиолдол бүртгэгдэнэ.

3 цагийн өмнө
Л.Баттөр: Хөл хориог дахин 14 хоног сунгах саналтай байна

ХӨСҮТ, ЭМЯ хөл хориог анхнаасаа 28 хоног байх ёстой гэж үзсэн. Хөл хорио урт байх тусмаа хариу арга хэмжээ үр дүнтэй байдаг. Хөл хорио тогтоохгүйгээр тархалтыг хумих арга байхгүй.

3 цагийн өмнө
Өнөөдөр Сөүл-Улаанбаатарын нислэгээр 146 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 21:00 цагт газардах хуваарьтай байна.

3 цагийн өмнө