Clubhouse аппликейшны Android утас дээрх хувилбар удахгүй гарна

2021 оны 2 сарын 152021-02-15
Clubhouse аппликейшны Android утас дээрх хувилбар удахгүй гарна

Онлайн хурал, цахим үдэшлэг хийж, текст бичилгүйгээр ярьж болдог, аудио-чат хосолсон Clubhouse аппликейшныг одоогоор зөвхөн "iOS" үйлдлийн систем бүхий "iPhone" гар утас дээр ашиглах боломжтой.

Тэгвэл аппликейшныг бүтээсэн Пол Давидсон, Рохан Сет нар тус бүтээлээ энэ онд багтаан нийтэд нээлттэй болгохоор төлөвлөсөн бөгөөд удахгүй Android үйлдлийн системтэй гар утасны хувилбараа танилцуулах аж.

Компаниас өнгөрсөн сарын 24-нд "Бид анхнаасаа уг аппликейшныг бүх хүмүүст хүртээмжтэй байлгахыг хүссэн. Тиймдээ ч удахгүй андроид утасны хувилбар дээрээ ажиллаж эхэлнэ. Гэхдээ хэрэглэгчийн аюулгүй байдал бол нэн тэргүүний зорилт учраас хэрэглэхийн тулд зөвхөн уригдах шаардлага үргэлжлэх болно" гэж мэдэгдсэн.

Зөвхөн iPhone утас дээр нээлтээ хийсэн ч аль хэдийн хоёр сая хэрэглэгчтэй болж нэг тэрбум ам.доллараар үнэлэгдэх болсон уг аппликейшны андроид хувилбар гарах үед хэрэглэгчийн тоо болоод үнэлгээ огцом нэмэгдэх нь гарцаагүй юм.

Эх сурвалж: India Today, TheGuardian

Санал болгох

Өнөөдрөөс "Covid-19 ersdel" системийг нэвтрүүллээ

УОК-оос “Covid-19 ersdel” системийг өнөөдрөөс эхлэн ашиглалтад орууллаа. Энэ системийг “Apple”, “Google” компани коронавирусний халдварт өртөх эрсдэлийг эрт мэдээлэх зорилгоор хөгжүүлж, одоогоор дэлхийн 60 гаруй улсын 130 сая гаруй иргэн ашиглаж байна.

2 өдрийн өмнө
Clubhouse аппликейшны Android утас дээрх хувилбар удахгүй гарна

Тэгвэл аппликейшныг бүтээсэн Пол Давидсон, Рохан Сет нар тус бүтээлээ энэ онд багтаан нийтэд нээлттэй болгохоор төлөвлөсөн бөгөөд удахгүй Android үйлдлийн системтэй гар утасны хувилбараа танилцуулах аж.

2 сарын өмнө
Цусан дахь сахарын хэмжээг хянах глюкозон ээмгийг бүтээжээ

Ээмгээ ухаалаг гар утастайгаа холбож үүгээр дамжуулан цусан дахь сахарын хэмжээгээ хянах боломжтой.

4 сарын өмнө
Зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа танилцууллаа

Зорчих эрхийг хязгаарлах ялыг тухайн этгээдийг оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, тогтоосон чиглэлээр зорчих зэрэг хэлбэрээр хэрэгжүүлэх ба өнөөдрийн байдлаар программ хангамжийн гүйцэтгэл 75 хувьтай байгааг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.

4 сарын өмнө