ҮСХ: Цалин 100 мянган төгрөгөөр буурч, тэтгэвэр тэтгэмж 190 мянган төгрөгөөр нэмэгджээ

1
2021 оны 8 сарын 172021-08-17
ҮСХ: Цалин 100 мянган төгрөгөөр буурч, тэтгэвэр тэтгэмж 190 мянган төгрөгөөр нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг танилцуулаа. 

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа "Иргэдийн цалин хөлсний орлого хоёрдугаар улирлын байдлаар буурсан үзүүлэлттэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 100 мянган төгрөгөөр буурчээ. Харин өмнөх улиралтай харьцуулахад 37 мянган төгрөгөөр буурчээ. 

Өрхийн орлогын бууралтад Засгийн газраас өгч буй тэтгэмж голлон нөлөөлж байна. 

Цалин хөлсний бууралтыг тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ тогтворжуулж байна. Тодруулбал, хоёрдугаар улирлын байдлаар нэг өрхөд дунджаар 462 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж ногдож байгаа юм. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ 190 мянган төгрөгөөр, өмнөх улиралтай харьцуулахад 100 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна"гэв. 

Санал болгох

ААН-үүдийн 33 хувь нь НӨАТ төлөгч биш

НӨАТ-ын баримтыг томоохон худалдааны зах, төвүүд, аж ахуй нэгжүүд олгохгүй хэвээр байгаа. Жишээлбэл, зарим аж ахуй нэгж и-баримт авах эсвэл тухайн худалдан авалтын мөнгөн дүнгээс 10 хувь хөнгөлүүлэх үү гэж иргэдээс асуудаг байдал үргэлжилсээр...

6 өдрийн өмнө
Уул уурхайн салбараас 24 цаг тутамд 8.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрдөг

Монгол Улсын 1.6 сая иргэний амьдрал уул уурхайн салбарын орлоготой салшгүй холбоотой байдаг. Улсын төсөвт 24 цаг тутамд ₮8.1 тэрбумын орлого эрдэс баялгийн салбараас төвлөрдөг

7 өдрийн өмнө
Манай улсад зээл, тусламжаар нэг их наяд 222 тэрбум төгрөг цугларчээ

КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээнд хувь хүмүүс байгууллага, олон улсын байгууллагын зүгээс үзүүлж буй хандив тусламжийн мэдээллийг гаргажээ.

7 өдрийн өмнө
ТАНИЛЦ: 16.3 их наядын өр үүсгэсэн төрийн өмчит компаниуд

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр нэмэгдсээр байна. 2020 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлтээс харвал төрийн өмчит хуулийн этгээдүүдийн өр, төлбөр 16.3 их наяд төгрөгт хүрчээ. Үүнийг өмнөх онуудтай харьцуулбал төрийн өмчит ААН-ийн өр, төлбөр хоёр дахин нэмэгдсэн байна. 2019 онд 4.4 их наяд, 2018 онд 3.9 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байв. Ингээд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр төлбөрийн жагсаалтыг хүргэе. 

8 өдрийн өмнө