Ажлын байрыг дэмжих зээлд 23.754 зээлдэгч хамрагджээ

2021 оны 8 сарын 182021-08-18
Ажлын байрыг дэмжих зээлд 23.754 зээлдэгч хамрагджээ

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх арван их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө хэрэгжиж байна. Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих, ипотек, репо санхүүжилт, хөдөө аж ахуйг дэмжих дөрвөн төрлийн зээл олгож буй.  

Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгосон. Энэ сарын 16-ны өдрийн байдлаар  62.0 мянган зээлийн хүсэлт ирүүлснээс 1,794.4 тэрбум төгрөгийг 23,754 зээлдэгчид олгожээ.

Маш бага хүүтэй тул олон ААН энэ зээлийг авах хүсэлтээ банкуудад гарган, нийт 6 их наяд төгрөгийн зээлийн өргөдөл иржээ. Гэвч зээлийн нийт санхүүжилт 2 их наяд төгрөг байв.

Сангийн сайд Б.Жавхлан ”Бид анх 3500 иргэнд энэ зээлийн олгоно гэж тооцоолсон ч даруй гурав дахин олон хүн энэ зээлийг авсан. Тэгэхээр зээл эзэндээ очсон гэсэн үг. Нийт хоёр их наяд төгрөгийг 5100 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид олгов. Энэ бол тусламж биш, зээл  юм. Ажлын байраа алдахад хүрсэн ААН-үүдэд л энэ эргэлтийн хөрөнгийн зээлийг олголоо. Банкууд өөрсдөө эрсдэлээ тооцон, энэ зээлийг олгосон. Төрөөс ганцхан шаардлага тавьсан нь зээл хүсэгч ААН НӨАТ төлөгч байх ёстой. Энэ нь зөв шаардлага байсныг НӨАТ төлөгчийн тоо өссөн нь харууллаа. Улсын төсөвт оруулах НӨАТ-ын орлого ч 36 хувиар ихээхэн өслөө. Энэ зээлийг олгосноор 225 мянган ажлын байрыг хадгаллаа гэдгийг би хаанаас харж байна гэхээр и-баримтаас энэ өгөгдлийг авсан. Зээл авч чадаагүй ААН-үүд бий. Гэхдээ бид ажилгүйдлийг өсөхгүй байх эхний зорилтоо биелүүллээ. Энэ  зээлийн эх үүсвэр болох 2 их наяд төгрөг дууссан. Бид энэ сард багтаан дараагийн буюу дахин нэг наяд төгрөгийн зээлийн эх үүсвэрийг хаанаас гаргах, ямар салбарт олгох вэ гэсэн шийдвэрээ танилцуулна” гэв.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр энэ оны  эхний долоон сарын байдлаар ажиллагчид 1.1 сая болж, өмнөх оны мөн үеэс 80 (6.7%) мянгаар буурчээ. Өмнөх улирлаас 51 (4.8%) мянгаар өссөн байна. Мөн ажилгүйдлийн түвшин 2020 оны эхнээс тогтмол өсөж, 8.4 хувьд хүрчээ. Өнгөрсөн улиралд энэ дүн 8.8 хувь байв. 

Санал болгох

ААН-үүдийн 33 хувь нь НӨАТ төлөгч биш

НӨАТ-ын баримтыг томоохон худалдааны зах, төвүүд, аж ахуй нэгжүүд олгохгүй хэвээр байгаа. Жишээлбэл, зарим аж ахуй нэгж и-баримт авах эсвэл тухайн худалдан авалтын мөнгөн дүнгээс 10 хувь хөнгөлүүлэх үү гэж иргэдээс асуудаг байдал үргэлжилсээр...

6 өдрийн өмнө
Уул уурхайн салбараас 24 цаг тутамд 8.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрдөг

Монгол Улсын 1.6 сая иргэний амьдрал уул уурхайн салбарын орлоготой салшгүй холбоотой байдаг. Улсын төсөвт 24 цаг тутамд ₮8.1 тэрбумын орлого эрдэс баялгийн салбараас төвлөрдөг

7 өдрийн өмнө
Манай улсад зээл, тусламжаар нэг их наяд 222 тэрбум төгрөг цугларчээ

КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээнд хувь хүмүүс байгууллага, олон улсын байгууллагын зүгээс үзүүлж буй хандив тусламжийн мэдээллийг гаргажээ.

7 өдрийн өмнө
ТАНИЛЦ: 16.3 их наядын өр үүсгэсэн төрийн өмчит компаниуд

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр нэмэгдсээр байна. 2020 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлтээс харвал төрийн өмчит хуулийн этгээдүүдийн өр, төлбөр 16.3 их наяд төгрөгт хүрчээ. Үүнийг өмнөх онуудтай харьцуулбал төрийн өмчит ААН-ийн өр, төлбөр хоёр дахин нэмэгдсэн байна. 2019 онд 4.4 их наяд, 2018 онд 3.9 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байв. Ингээд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр төлбөрийн жагсаалтыг хүргэе. 

8 өдрийн өмнө