Хөгжлийн банк ИХ НАЯД төгрөгийн чанаргүй зээл гаргаж, татан буух эрсдэлтэй болжээ

1
2021 оны 8 сарын 202021-08-20
Хөгжлийн банк ИХ НАЯД төгрөгийн чанаргүй зээл гаргаж, татан буух эрсдэлтэй болжээ

Энэ оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банк нэг ч зээл олгоогүй байна. Учир нь банкны нийт зээлийн үлдэгдэл ГУРВАН их наяд төгрөгт хүрч, ЧАНАРГҮЙ зээлийн хэмжээ нэг их наяд төгрөгт хүрчээ. 

2010 онд томоохон зээлийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банкыг байгуулж байсан. Гэтэл өнөөдөр ийнхүү чанаргүй зээлэндээ баригдаж, татан буугдах дээрээ тулжээ. 

Энэ талаар өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ "Хөгжлийн банкыг нэг бол татан буулгана, эсвэл бүтцийн өөрчлөлт хийнэ. Монголбанк тус банкинд хяналт шалгалт хийж байгаа. Одоогийн балансаар тус банк үйл ажиллагаа явуулах боломжгүй. Харин чанаргүй зээлээ хурдан эргэн төлүүлэхэд анхаарна" гэж мэдээлсэн. 
Харин Хөгжлийн банкны зүгээс сайн муу ямар ч мэдээлэл өгөөгүй юм. 

Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй компаниудаас дурьдвал:

/2019 оны мэдээллээр/

  • "Төрийн Орон Сууцны Корпораци" ТӨҮГ 355.5 тэрбум төгрөг,
  • "Кью Эс Си" ХХК 187.6 тэрбум төгрөг,
  • "МАХ Цемент" ХХК 166.5 тэрбум төгрөг,
  • "Хөтөл" ХХК 161.5 тэрбум төгрөг,
  • "Бэрэн" групп 102.4 тэрбум төгрөг,
  • "Эрэл" ХХК 99.5 тэрбум төгрөг
  • "Мон лаа" ХХК 5.6 тэрбум төгрөгийн зээлээр тус, тус жагсаж байна.

Ж.Дэлгэрсайхан: Чанаргүй зээл олгосон хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй

Ж.Дэлгэрсайхан.JPG

Эдийн засагч Ж.Дэлгэрсайханаас энэ талаар тодруулахад: Хөгжлийн банкийг цааш нь үргэлжлүүлэх нь зүйтэй. Ялангуяа худалдааны чиглэлд илүү өргөжүүлнэ гэсэн чиглэл байгаа. Үүн дээр миний харж байгаагаар худалдаагаас гадна үйлдвэрлэл, ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжих, эдийн засгийг солонгоруулах чиглэлд Хөгжлийн банк түлхүү анхаарах шаардлагатай гэж үзэж байгаа. Харин Хөгжлийн банк өнөөгийн бүтцээрээ ажиллах боломжгүй. Тиймээс бүтцийн өөрчлөлт хийх нь зүйтэй. Бүтцийн өөрчлөлтийг миний хувьд ойлгохдоо, актив, пассивын тухай яригдаж байгаа гэж ойлгож байгаа. Тухайлбал хөгжлийн банкийг дахин санхүүжүүлэх, төрийн бүтцийг нь өөрчлөх, активыг нь эргэн төлүүлэхэд илүү хүчин чармайлттай ажиллах, мөн Хөгжлийн банкийг цаашид илүү тогтворжуулахад анхаарах болов уу гэж харж байгаа. Яагаад ийм их зээл олгосон бэ. Хэн энэ төслүүдэд санхүүжилт олгосон зэргийг олж тогтоож хариуцлага тооцох хэрэгтэй"гэв.

Санал болгох

ААН-үүдийн 33 хувь нь НӨАТ төлөгч биш

НӨАТ-ын баримтыг томоохон худалдааны зах, төвүүд, аж ахуй нэгжүүд олгохгүй хэвээр байгаа. Жишээлбэл, зарим аж ахуй нэгж и-баримт авах эсвэл тухайн худалдан авалтын мөнгөн дүнгээс 10 хувь хөнгөлүүлэх үү гэж иргэдээс асуудаг байдал үргэлжилсээр...

6 өдрийн өмнө
Уул уурхайн салбараас 24 цаг тутамд 8.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрдөг

Монгол Улсын 1.6 сая иргэний амьдрал уул уурхайн салбарын орлоготой салшгүй холбоотой байдаг. Улсын төсөвт 24 цаг тутамд ₮8.1 тэрбумын орлого эрдэс баялгийн салбараас төвлөрдөг

6 өдрийн өмнө
Манай улсад зээл, тусламжаар нэг их наяд 222 тэрбум төгрөг цугларчээ

КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээнд хувь хүмүүс байгууллага, олон улсын байгууллагын зүгээс үзүүлж буй хандив тусламжийн мэдээллийг гаргажээ.

7 өдрийн өмнө
ТАНИЛЦ: 16.3 их наядын өр үүсгэсэн төрийн өмчит компаниуд

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр нэмэгдсээр байна. 2020 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлтээс харвал төрийн өмчит хуулийн этгээдүүдийн өр, төлбөр 16.3 их наяд төгрөгт хүрчээ. Үүнийг өмнөх онуудтай харьцуулбал төрийн өмчит ААН-ийн өр, төлбөр хоёр дахин нэмэгдсэн байна. 2019 онд 4.4 их наяд, 2018 онд 3.9 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байв. Ингээд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр төлбөрийн жагсаалтыг хүргэе. 

8 өдрийн өмнө