Ё.Баатарбилэгийн бантан

3
2021 оны 8 сарын 202021-08-20

Барилгын “Сөүл групп”-ын эзэн Д.Өнөрболорыг Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Барилга, хот байгуулалтын сайдаар томилох гэхэд АТГ “сонирхлын зөрчил үүснэ” гэдгийг сануулснаар зогссон. Шүдний “Ортодент” эмнэлгийн эзэн Ж.Цолмон ийм шалтгаанаар Эрүүл мэндийн сайд болж чадаагүй. Тухайн үед Сонирхлын зөрчлөөс сэргийлэх хуульд “АТГ-аас сонирхлын зөрчил үүсгэнэ гэсэн дүгнэлт ирсэн бол томилох эрх бүхий албан тушаалтан томилохгүй байх үүрэгтэй” гэсэн заалт үйлчилж байв. Тийм хуультай 2016 онд харшлын “Алерги мед” эмнэлгийн эзэн А.Цогцэцэг эмнэлгээ “зараад” Эрүүл мэндийн сайд болж билээ. Гэхдээ эмнэлгээ “зарсан” гэх тэрээр одоо эмнэлгээ удирдаж л байгаа юм билээ. Томилогдох газраа албан тушаалын сонирхлын зөрчил үүсгэхээр бол томилохгүй байхыг дарга нарт үүрэгжүүлсэн заалтыг 2019 онд УИХ Төрийн албаны тухай хуулийг шинэчлэхдээ далимд нь нөгөө хуулиас аваад хаячихсан. Одоо жишээ нь, Соёлын сайдаар хувийн телевизийн захирал Ч.Номин ажиллаад, телевиздээ “хаялагатай” төрийн түшээ гэж шүүмжлүүлж байна. Шүүмжлэлийг Л.Оюун-Эрдэнэ тусгаж авдаггүй л юм бол “хөөе боль” гэх нохой ч байхгүй болсон цаг. Ерөнхий сайд танхимын гишүүнээр хэнийг ажиллуулахаа өөрөө мэддэг Үндсэн хуультай болсон шүү дээ.

Хоёрт, Цар тахлаас сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 оны дөрөвдүгээр сард баталсан. Энэ хуулийн 3.2-т заасанчлан өнөөдөр албан тушаалтны сонгон шалгаруулалтыг хүлээлгүй дуртай хүнээ түр орлон гүйцэтгэгчээр томилж ажиллуулж байна. Төрийн албанд 12 жил ажилласан эрхэлсэн түшмэлийн зэрэгтэй байх ёстой ЭМДЕГ-ын хэлтсийн даргаар М.Оюунчимэг гишүүний хүү гэнэт томилогдож, олны шүүмжлэлийг дагуулсан нь дээрх Цар тахлаас сэргийлэх хуулийн 3.2-ын үр нөлөө байсан. Ийм түр орлон гүйцэтгэгч нар яам, агентлаг болон нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар 640 байлаа. Тэдний 206-г зөвхөн Цар тахлаас сэргийлэх хуулийг баримталж томилсон бол 285 нь хууль зөрчин томилогдсон байгааг УИХ-д танилцуулж л байсан.

Баатарбилэг гишүүн time.jpg

Томилгоо, халаа, сэлгээ, сонгон шалгаруулах чадамжгүйн бурууг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Төрийн албаны тухай хуульд өгч байгаа юм билээ. Тэрээр 2017 онд батлаад 2019, 2020, 2021 онд долоон удаа нэмж өөрчилсөн Төрийн албаны тухай хуульд дахиад нэмэлт өөрчлөлт оруулахаар төслөө өргөн барьжээ. Хуулийг мөрдөж эхлээд удаагүй, хэрэгжилтийг нь дүгнээгүй байхад яаран өөрчлөх гэж дайрсны шалтгаан нь юу болохыг төслийнх нь үзэл баримтлал, танилцуулгаас сайн ойлгосонгүй. Би байтугай Засгийн газар ч ойлголгүй хуулийн төслийг нь нэг удаа буцаахдаа өөрт нь Хууль тогтоомжийг хуулийг зөрчиж болохгүйг сануулсан байна лээ.

Эхлээд Ё.Баатарбилэг гишүүн Төрийн албанд шатлан дэвших буюу мерит зарчмыг тогтоох үзэл санаатай сенсаацтайхан баталсан хуульд “дэлхийн шилдэг их, дээд сургууль төгсөгчийг төрийн захиргааны албан тушаалд ажилласан жил хамаарахгүй томилно” гэдэг заалт бичиж танилцуулсан. Төрийн сангаар гадаадад сураад ирсэн улстөрч, дарга нарын хүүхдүүдийг дарга болгох хуулиа татаж авахыг иргэд шаардсанаар тухайн заалт “хасагдсан” байх. Гэтэл УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгч нарын туслах, зөвлөх зэрэг улстөрийн ажилтан, хувийн компанийн нөхдийн ажилласан жилийг төрд ажилласанаар тооцож, төрийн захиргааны албан тушаалд тооноор оруулж томилдог болгох хуулийн заалт бичдэг байна шүү. Төрийн жинхэнэ алба, төрийн хар хүн, мэргэшсэн боловсон хүчин, шатлан дэвших тухай ойлголтыг Ё.Баатарбилэгийн энэ төсөл эвдэх нь ээ.

ewrtwertwert.PNG
Төслөөс

Цаашлаад эрхэм гишүүн Ё.Баатарбилэг Төрийн албаны зөвлөлийн даргыг Засгийн газар томилдог, Төрийн албаны зөвлөлийн нэлээд чиг үүргийг Засгийн газар, ялангуяа ЗГХЭГ-ын дарга буюу Ц.Нямдоржид шилжүүлэх төслөө бичсэн байгааг нь УИХ-ын Тамгын газрын сайтаас харж болно. Өнөөг хүртэл явж ирсэн ТАЗ нь УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага. Гэтэл Засгийн газрын байгууллага болгож, үйл ажиллагааг нь хяналтгүй л болгох гэж байх шиг. Энэ хэвээр батлагдвал Засгийн газар, түүний агентлаг, яам, тамгын газрын томилгоонд хяналт тавина, хууль биелүүлэхийг шаардана гэдэг гонж болно. Засгийн газрын байгууллага болчихоод Засгийн газрын үйл ажиллагааг хянах уу.

Баатарбилэг.PNG
Төслөөс

Гуя дагуулж хүзүү гэгчээр дахиад л Сонирхлын зөрчлөөс сэргийлэх хуульд өөрчлөлт оруулна гэж Ё.Баатарбилэг гишүүн төслөө боловсруулжээ. Заалтыг нь харвал, томилохоор нэр дэвшүүлсэн хүн ажлаа хийхдээ сонирхлын зөрчил үүсэх эсэх дүгнэлт, мэдэгдлийг томилдог албан тушаалтанд нь мэдэгдэхээс өөр үйлдэл хийхийг АТГ-т хориглосон байна. Илэрхий сонирхлын зөрчилтэй, эргээд гэмт хэрэг үйлдэж магадгүй хүнийг томилохоор оруулж ирэхэд нь “Материалыг нь шалгаад үзэхэд ийм асуудал, эрсдэлтэй байна шүү” гэж шүгэл үлээснээс өөрөөр АТГ ямар буруу хийсэн юм бэ. Томилох, чөлөөлөх эрх нь албан тушаалтнуудад өөрсдөд нь л байсан. Тэгээд дураараа хүнээ томилдог. Нөгөө нөхөр нь өөрийнхөө, эсвэл хамаарал бүхий этгээддээ давуу байдал үүсгэж улсыг ч, бусдыг ч хохироогоод шоронд ордог. Гэтэл “сонирхлын зөрчилтэй хүн томилохгүй байхыг үүрэгжүүлсэн” заалтыг авч хаясан УИХ, тэр дундаа үнэмлэхүй олонхын төлөөлөл болсон гишүүн ийм заалт санаачилж л байдаг нь таарч дээ.

бөыаыбөаыбө.PNG
Төслөөс

Энэ заалт батлагдвал сонирхлын зөрчилтэй нөхрийн сонирхлын зөрчилтэй гэдгийг даргаас нь өөр хэн ч мэдэхгүй болох нь дээ. Яагаад гэвэл АТГ-т даргаас нь өөр хүнд мэдэгдэхийг хориглох гэж байна. Эрхэм гишүүн ийм бантан зуурч байхын оронд аль дээр Сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хуулиас хассан албан тушаалтнуудыг үүрэгжүүлсэн заалтыг сэргээе гэсэн бол.

Санал болгох

Х.НЯМБААТАРЫН АМЛАЛТ БА АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ 2023 ОНЫ ӨРНӨЛ

Трансперенси интернэшнл байгууллага ирэх 2023 оны нэгдүгээр сард Авлигын төсөөллийн индексийн дүнг танилцуулна. Монгол Улс 2015 оноос хойш 39-35 оноо авсан. Тодруулбал, 2015 онд 39 оноо авч 72-р байр, 2016 онд 38 оноо авч 87-р байр, 2017 онд 36 оноо аваад 103-р байр, 2018 онд 37 оноо аваад 93-р байр, 2019 онд 35 оноо аваад 106-р байр, 2020 онд 35 оноо аваад 111-р, 2021 онд 35 оноо аваад 110-р байрт байгаа.

6 сарын өмнө
“Нүүрсний хулгайн” Түр хорооны хянан шалгагч Д.Сугарыг чөлөөллөө

Түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд даргалж, Ц.Анандбазар, Ш.Адьшаа, Г.Мөнхцэцэг, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Энхтүвшин, Б.Жавхлан, С.Бямбацогт, Б.Бейсен, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нарын гишүүд бүрдүүлдэг.

7 сарын өмнө
Б.Болор-Эрдэнэ: Авлигажсан, хуучин системийн завхралыг яс махандаа мэдэрлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өргөдлөө өгснөө мэдэгдлээ. Түүний Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2021 онд Саудын Арабын Рияд хотод болсон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган (Future Investment Initiative)-ы үеэр хэлсэн үгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд цацан, шүүмжлэл өрнүүлсэн юм.

7 сарын өмнө
Хулгай ингэж эхэлдэг буюу МОН-14 төсөл

Өөрийн хүнээ тендер зарлаж, шалгаруулдаг албан тушаал дээр байршуулдаг. Тэр хүнээрээ дамжуулж хамаарал бүхий, эсвэл авлига өгсөн компаниа тендерт шалгаруулдаг. Үр дүнд нь улсын нэр хүнд, улсын ажил нуран унадаг. Тийм учраас Эрчим хүчний яамнаас зарласан дээрх сонгон шалгаруулалтад АТГ анхаарлаа хандуулах ёстой гэж бид сэрэмжлүүлж байгаа юм.

7 сарын өмнө