Оюуны өмчийн асуудалтай тулгарсан "Андлалын өргөө" цогцолборыг нураана

15
2021 оны 8 сарын 242021-08-24
Оюуны өмчийн асуудалтай тулгарсан "Андлалын өргөө" цогцолборыг нураана

Нийтдээ 5 тэрбум төгрөгөөр хэмжигдэж 2 тэрбум төгрөгийг одоогийн бүтээн байгуулалтад зарцуулсан “Андлалын өргөө” цогцолборын ажил зогсонги байдалтай удаж байгаа.  Удаж байгаа шалтгаан нь цогцолборын гүйцэтгэгчээр ажилласан “Хос Санаа” ХХК барилгын ажлыг цааш гүйцэтгэх боломжгүй болсон учраас зогсонги байдалд орсон байна. “Андлалын өргөө” хөшөөний зураг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Эрдэмбилэг агсны бүтээл. Хөшөөний зургийг сошиалд янз бүрээр шоглон нийтэлж тухайн зураачийн нэр хүндэд халдаж байгаа нь талийгаачийн гэр бүлд эмзэг туссан байна. Тийм учраас оюуны өмчийг ашиглуулахаас татгалзжээ.

236872379_2332038656927160_104518929232702809_n.jpg

Ингээд барилгын гүйцэтгэгч “Хос санаа” ХХК барилгын ажлыг цааш үргэлжлүүлбэл оюуны өмчийн маргаантай нүүр тулах болсон учраас ажлаа зогсоохоор болсон байна. Улмаар улсаас тус компанийг хар жагсаалтад оруулж улсаас төсөвлөсөн мөнгийг эргүүлэн төлүүлэх шийдвэр гаргажээ. Ер нь бол гүйцэтгэгч компани зохиогчийн эрхийг эзэмшигч хоёрын дунд асуудал үүссэнээр энэ ажил цааш үргэлжлэх боломжгүй болж байгаа юм. Нэгэнт оюуны өмчийн маргаан дэгдсэн учраас хөшөөг нурааж шинээр тендер зарлан дахин шинээр барихаар төлөвлөж байгаа юм байна. БОАЖ-ын сайд Ц.Уртнасан “Андлалын хөшөө” цогцолборт очин үүсээд байгаа нөхцөл байдалтай танилцан төслийг үргэлжлүүлэх аж ахуйн нэгжтэй гэрээ хийж магадгүй гэлээ.

andlaliin-urguu.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар  баригдаж байгаа “Андлалын өргөө” цогцолбор уг нь жилдээ 400 сая жуулчин төвлөрүүлэх төлөвлөгөөтэй анх эхэлж байсан. Гэвч нэг ч жуулчин төвлөрүүлж чадалгүй төслийн ажлыг дахин шинээр эхлүүлэхээр болж байна.

 

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

13 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

13 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

15 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

15 цагийн өмнө