“Өглөөний Улаанбаатар” гудамжинд Монголын анхны хип хоп пянзны нээлт болно

2021 оны 8 сарын 242021-08-24
“Өглөөний Улаанбаатар” гудамжинд Монголын анхны хип хоп пянзны нээлт болно

“Өглөөний Улаанбаатар” гудамжинд  долоо хоногийн даваа, лхагва, баасан гараг бүр эртэч нийслэлчүүдэд зориулсан хөтөлбөрт арга хэмжээнүүд зохион байгуулагддаг. Тэгвэл  маргааш ICETOP хамтлагийн “Монгол” пянзны нээлтийн арга хэмжээ Өглөөний гудамжинд болно. 1996 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй тус хамтлагийн “Монгол” пянз нь Монголын анхны хип хоп пянз юм.  Нээлтийн үеэр ICETOP хамтлагийнхан цөөн хувиар хэвлэсэн цомгуудаа дуудлага худалдаагаар зарах бөгөөд тус хамтлагийн нэр бүхий бүтээгдэхүүнүүдийг гишүүдийн гарын үсгийн хамт худалдан авах боломжтой. Пянзны нээлтэд ICETOP хамтлагтай хамтран ажилладаг рок попын уран бүтээлчид хүрэлцэн ирэх аж. 

“Монгол” пянзны нээлтийн үйл ажиллагаа 07:00-09:00 цагийн хооронд үргэлжлэх бол 11:00 цагаас Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Нар угтсан өглөө” арга хэмжээ зохион байгуулна. 1921 оны наймдугаар сарын 25-нд Монголын залуучуудын анхны байгууллага “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагдаж байв. Үүнээс улбаалан тус өдрийг Залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Монгол Улсын нийт хүн амын 31.7 хувь, хөдөлмөрийн насны  хүн амын 49.2 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Энэ жилийн хувьд залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан тус арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Санал болгох

Дуучин С.Жавхлан ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсанд зориулж дуу бүтээжээ

МУГЖ, дуучин С.Жавхлан ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсанд зориулж дуу бүтээжээ.

1 өдрийн өмнө
Өнөө орой “Үдшийн музей-2021" болно

Чойжин ламын сүм музей нь соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүх нийтийн соёл урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2011 оноос эхлэн “Үдшийн музей” үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Бид энэ жил Үдшийн музей-2021 үйл ажиллагааг 2021 оны 9 дүгээр сарын 15, 16-ны өдөр 18:00-22:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.

6 өдрийн өмнө
Конор Макгрегор Меган Фоксын найз залуутай маргалдав

Макгрегор "Юу ч болоогүй шүү дээ, би зөвхөн жинхэнэ тулаанчидтай тулалддаг. Энэ мэтийн шар ванилла шиг залуутай асуудал үүсгэдэггүй. 

7 өдрийн өмнө
The Hu хамтлагийг америкчууд "Буцаад тавтай морил!" гэсэн бичигтэй угтан авчээ

The Hu хамтлаг "The Hun Tour" аялан тоглолт хийхээр АНУ-ыг зорьсон.

18 өдрийн өмнө