Монголбанкнаас төлбөрийн системийн оролцогч байгууллагуудад зөвшөөрөл олголоо

2021 оны 8 сарын 252021-08-25
Монголбанкнаас төлбөрийн системийн оролцогч байгууллагуудад зөвшөөрөл олголоо

Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан финтек компаниудад төлбөрийн үйлчилгээний зөвшөөрлийн гэрчилгээг гардууллаа. Цахим мөнгө гаргах зөвшөөрлийг “Эм Пи Эс Си” ББСБ ХХК, “Инвескор хэтэвч” ББСБ ХХК-д, төлбөрийн карт гаргах, хүлээн авах зөвшөөрлийг “Ашид капитал” ББСБ ХХК-д төлбөрийн картын процессорын зөвшөөрлийг “М” ХХК, “Гэрэгэ системс” ХХК-д тус тус олгов.

Зөвшөөрлийг гардуулах үеэр Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван финтек компаниуд нь хууль тогтоомжийг баримтлан, хэрэглэгчийн эрх ашигт нийцсэн төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлэн, нууцлал аюулгүй байдлыг хангаж түргэн шуурхай, найдвартай ажиллах нь чухлыг онцлов.

Санал болгох

ААН-үүдийн 33 хувь нь НӨАТ төлөгч биш

НӨАТ-ын баримтыг томоохон худалдааны зах, төвүүд, аж ахуй нэгжүүд олгохгүй хэвээр байгаа. Жишээлбэл, зарим аж ахуй нэгж и-баримт авах эсвэл тухайн худалдан авалтын мөнгөн дүнгээс 10 хувь хөнгөлүүлэх үү гэж иргэдээс асуудаг байдал үргэлжилсээр...

6 өдрийн өмнө
Уул уурхайн салбараас 24 цаг тутамд 8.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрдөг

Монгол Улсын 1.6 сая иргэний амьдрал уул уурхайн салбарын орлоготой салшгүй холбоотой байдаг. Улсын төсөвт 24 цаг тутамд ₮8.1 тэрбумын орлого эрдэс баялгийн салбараас төвлөрдөг

6 өдрийн өмнө
Манай улсад зээл, тусламжаар нэг их наяд 222 тэрбум төгрөг цугларчээ

КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээнд хувь хүмүүс байгууллага, олон улсын байгууллагын зүгээс үзүүлж буй хандив тусламжийн мэдээллийг гаргажээ.

7 өдрийн өмнө
ТАНИЛЦ: 16.3 их наядын өр үүсгэсэн төрийн өмчит компаниуд

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр нэмэгдсээр байна. 2020 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлтээс харвал төрийн өмчит хуулийн этгээдүүдийн өр, төлбөр 16.3 их наяд төгрөгт хүрчээ. Үүнийг өмнөх онуудтай харьцуулбал төрийн өмчит ААН-ийн өр, төлбөр хоёр дахин нэмэгдсэн байна. 2019 онд 4.4 их наяд, 2018 онд 3.9 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байв. Ингээд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр төлбөрийн жагсаалтыг хүргэе. 

8 өдрийн өмнө