Онон голын шинэ гүүр ашиглалтад орлоо

2021 оны 8 сарын 252021-08-25
Онон голын шинэ гүүр ашиглалтад орлоо

Хэнтий аймгийн Биндэр сумын Онон голын шинэ гүүр ашиглалтад орлоо. Улсын төсвийн хөрөнгө оруулалттай баригдсан энэ гүүр 209 м урт төмөр бетон. Нийт өртөг 6 тэрбум 399 сая төгрөг. Уг гүүрний нээлтэд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон аймаг, сум, орон нутгийн удирдлага, бүтээн байгуулагчид  оролцжээ. 

May be an image of outdoors

Санал болгох

Увс, Ховд, Баян-өлгий аймагт цахилгааны хязгаарлалт хийж байна

Увс, Ховд, Баян-өлгий аймгийн ЦЭХ хэрэглэгчдэд  хязгаарлалт хийж байна. 2021 оны 09 дүгээр сарын 20, 21, 22-ний өдрүүдийн 06:00 цагаас 20:00 цаг хүртэл ОХУ-ын 220/110/35 кВ-ын Чадан дэд станцаас 110 кВ-ын Хандгайт-Улаангом чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд ОХУ-ын талд урсгал засварын ажил хийгдэх захиалга ирсэн. Дээрх өдрүүдэд Увс , Ховд , Баян-Өлгий аймгийн төвийн нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийг тус бүр 1,5 МВт ачаалалтайгаар Дөргөний УЦС-аас ЦЭХ-ээр хангана гэлээ.

1 цагийн өмнө
Замын-Үүдэд 20:00-06:00 цагийн хооронд хөл хорилоо

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2021 оны есдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд оройн 20:00 цагаас өглөөний 06:00 цагт явган зорчигч болон авто машины хөдөлгөөнийг хязгаарлалаа. Үүнтэй холбогдуулан Замын-Үүд сумын төрийн байгууллагын 165 алба хаагч гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэж байна.

2 өдрийн өмнө
80 настай Д.Гончигсүрэн, Ж.Хандмаа нар хашаандаа 33 төрлийн мод, бут тарьдаг

Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэд Д.Гончигсүрэн, Ж.Хандмаа гуай нар 2001 онд анх хашаандаа үхрийн модны бут тарьж эхэлснээс хойш одоо 33 төрлийн мод жимсний бут тарьж байна. Жилдээ тарьсан мод бутнаасаа багагүй ургац авдаг. Түүнийгээ өөрсдийн хэрэглээнд хэрэглэхээс гадна хүмүүс жилийн өмнөөс захиалга өгч хоёр хөгшний тарьсан жимсийг худалдан авдаг байна. Эдний хашаанд үхрийн нүд мойл чацарганы бутнаас гадна тошлой, хар чавганы бут ч байдаг тэдгээр бутнаасаа хэдийнээ ургацаа аваад эхэлсэн. 

5 өдрийн өмнө
Баян-Өлгий аймаг ШӨНИЙН хөл хорио тогтоож халдвараа хумижээ

Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол 2000-аас буухгүй байгаа. Тиймээс ХӨСҮТ болон УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс шөнийн цагаар хөл хорих санал хүргүүлсэн билээ. Тэгвэл шөнийн хөл хорио тогтоож халдварыг хумисан Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржангаас тодруулга авлаа. Баян-Өлгий аймаг наймдугаар сарын 15-25-ны хооронд оройны 19 цагаас өглөөний 07 цаг хүртэл хөл хорьсон юм. 

8 өдрийн өмнө