Хөл хорионы үед өөрсдийн сонирхлоо бизнес болгож чадсан эхнэр, нөхөр багш

2021 оны 8 сарын 252021-08-25
Хөл хорионы үед өөрсдийн сонирхлоо бизнес болгож чадсан эхнэр, нөхөр багш

Хөл хорионы үеэр өөрсдийгөө завгүй байлгахын тулд ноосоор тэмээ хийж эхэлсэн багш мэргэжилтэй Ш.Мэндсайхан, Л.Энхцэцэг нарын сонирхол өрхийн үйлдвэрлэл болтлоо дэвшжээ. Бүтээгдэхүүнээ хийхдээ сайхан зүйлийг боддог мөн захиалга өгсөн хүмүүс нь ч ерөөл хэлж авдаг учраас тэдний урласан цагаан тэмээ айл гэрт аз жаргал, эд баялгийг бэлгэдэн дууддаг гэж цагаахнаар ярьж буй эхнэр, нөхөр хоёрыг онцоллоо. Одоо тэдний зорилго нь өөрсдийгөө завгүй байлгах биш Монгол тэмээг дэлхийд сурталчлах болон өөрчлөгджээ.

239646177_976748659784748_7442323716104661740_n.jpg

Л.Энхцэцэг: Би 148-р сургуульд багш мэргэжлээр ажилладаг. Ингээд анх сургуулиа тохижуулах гэж ноосоор цагаан тэмээ хийснээр одоогийн өрхийн үйлдвэрлэлийнхээ суурийг тавьсан юм. Өөрөө ч гэсэн гар урлалд их сонирхолтой, гарын дүйтэй байсан нь энэ ажлыг эхлүүлэхэд их түлхэц өгсөн гэж боддог. Анх хийсэн бүтээлээ засч янзлахаар гэртээ авчиртал охинд маань их таалагдаж, цахим сүлжээндээ нийтлэснээр хүмүүст танигдаж эхэлсэн.

240133504_428090538594767_4762406654080165029_n.jpg

Сошиал орчинд тавьж эхэлснээр хүмүүс хандаж эхэлсэн үү? Хамгийн анхны бүтээгдэхүүнээ яаж борлуулсан бэ?

 

Л.Энхцэцэг: Ангийн найзууд, танилуудаас эхлээд их сонирхож, захиалж болох уу гэсэн саналууд авснаар ажлынхаа гарааг тавьсан. Зөвхөн жижиг хэмжээтэй тэмээ урлахад л өдрийн хугацаа зарцуулдаг. Хэмжээ нь томрох тусам 2-3 өдөр зарцуулах нь ч бий. Хар зургаа гаргах, материалаа сонгох, оёж чимэглэх гээд бүх деталь хэсэгт гар ажиллагаа шаарддаг тул их хугацаа шаардана. Захиалагчид ихэвчлэн 5, 7, 9 гэсэн сондгой тоогоор захиалгаа өгдөг онцлогтой

239961279_4225254500915284_5862088691567790658_n.jpg

Сонирхож, дурласан зүйлээ хийж түүнийгээ өөрт хэрэгтэй орлого болгоно гэдэг хамгийн аз жаргалтай ажил байх?

 

Л.Энхцэцэг: Бүтээлээ урлаж байхдаа их жаргалтай байдаг. Миний хийсэн бүтээлийг авсан айл элбэг хангалуун, амьдрал ахуй нь дээшлээсэй гэж ерөөж хийдэг болохоор их гоё энергийг надад өгдөг.  

240453771_859862151626829_8975606132263638323_n.jpg

Нөхөр Ш.Мэндсайхан: Монголчууд тэмээн жингийн цувааг ихэд бэлэгшээдэг болохоор бүр хол хөдөөнөөс ч захиалга ирдэг. Хамгийн хол нь Хэнтий, Архангайгаас ирж байлаа. Тэмээн жингийн цувааг авч явах нь эр хүний тэсвэр тэвчээрийг шалгадаг мөн тасралтгүй үргэлжлэх аз жаргалыг бэлгэддэг болохоор хүмүүс авах дуртай байдаг.

239500461_1522840708049953_6487980450486033232_n.jpg

Аливаа зүйл шууд томоос эхэлсэн нь тун ховор байдаг. Та хоёрын хувьд өөрсдийн хүсэл, сонирхол дээрээ тулгуурлан эхэлсэн бизнес учраас тэмүүлж байгаа хүсэл олон байгаа байх?

 

Нөхөр Ш.Мэндсайхан: Одоогоор өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд үйлдвэрлэл явагдаж байгаа ч цаашдаа судалгаа шинжилгээгээ сайн хийгээд дэлхийн зах зээлд гаргах зорилго, хүсэл тэмүүлэл тээж явдаг даа. 

 

 

Санал болгох

Б.Чинзориг: Сургалтад ашигладаг НҮЦГЭН зургийг "бэлгийн дарамт" үзүүллээ гэж гүтгэж байна

МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч Б.Чинзориг оюутнууддаа бэлгийн дарамт үзүүлдэг байсан талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Тэгвэл бид уг асуудлаар оюутан болон сургуулийн захиргаанаас тодрууллаа. Мөн багш Б.Чинзоригоос байр суурийг нь авлаа. Тэрээр "Сургалтад ашигладаг НҮЦГЭН зургийг "бэлгийн дарамт" үзүүллээ гэж гүтгэж байна" гэв.

4 өдрийн өмнө
Э.Гэрэлт-Од: Иргэдийн итгэл даах нэр дэвшигч алга

Урьд урьдын жилүүдэд байгаагүй өвөрмөц сонгууль болж байна.

5 өдрийн өмнө
Ө.Ганзориг: Тэтгэврийг өвлүүлэх, хөрөнгө оруулах боломжийг шинэчилсэн хуулиас хассаныг эсэргүүцэж байна

Тэтгэвэр өвлөгддөг болох, НДШ-д төлсөн мөнгөнөөсөө иргэн Монголын топ компанийн хувьцааг эзэмших, төлсөн шимтгэл нь нэмэгдэх боломжийг Нийгмийн даатгалын багц хуулийн төслөөс хасжээ. Нийгэмд хүлээлт үүсгэсэн тэтгэврийн реформ хийгдэж чадсангүй. Энэ сэдвээр “Тэтгэврийн реформ хөдөлгөөн”-ий ТУЗ-ийн дарга, эдийн засагч Ө.Ганзоригтай ярилцлаа.

11 өдрийн өмнө
“Монгол Жангүм” өрхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нэрийн дэлгүүрээ нээлээ

Монголчуудын “Монгол Жангүм” нэрээр эчнээ таних болсон хөдөлмөрч бүсгүй А.Одончимэг өөрийн өрхийн үйлдвэрлэлийн нэрийн дэлгүүрээ Гачууртаас 10 км-ын зайд хотоос хол буйдхан газар нээлээ. Тэрээр сүү сүүн бүтээгдэхүүн болоод уламжлалт хоолны соёл болоод хэрхэн хийх талаарх олон нийтэд мэдээ мэдээллийг нээлттэй хуваалцдаг нэгэн. Баянхонгор аймагт амьдардаг байсан тэрээр нийслэл УБ хотод ирж суурьшаад удаагүй байна.

15 өдрийн өмнө