ТУЛГА ТОЙРСОН: "Андлалын өргөө"-тэй хамт нураасан ЗАРЧИМ

2021 оны 8 сарын 272021-08-27
ТУЛГА ТОЙРСОН: "Андлалын өргөө"-тэй хамт нураасан ЗАРЧИМ

Нийгэм, улс төрд сайн, муу тулга тойрсон олон асуудал гардаг. Сайныг нь сайшааж мууг нь шүүмжлэх тулга тойрсон асуудлыг энэ булангаараа "Андлалын өргөө" бүтээн байгуулалтыг хөндөж байна. 

“Андлалын өргөө” гэх цогцолбор баригдаж эхэлснээсээ хойш нурах хүртлээ олны шүүмжин дунд байсаар дууслаа. Энэ бүхэн эхлэхэд тухайн үед яг юу болж байсан талаар богинохон бичлэгээр эргэн сануулъя.

 

Ийнхүү Хэнтий аймагт хамгийн өндөр буюу 126 тэрбум төгрөгийн төсөв тавигдаж “АГУУ” бүтээн байгуулалтууд эхэлсэн түүхтэй. Бүтээн байгуулалтууд эхлээд өдгөө 3 жил гаруй хугацаа өнгөрчээ. Юу болов?

Хийгдэж буй бүтээн байгуулалтууд:

“Их хуралдай” цогцолбор

Одоогоор 2021 онд 1,6 тэрбум ₮ төсөвт суугдсан

2022 онд 1,1 тэрбум ₮ санхүүжилт хийгдэнэ.

60 гаруй хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа. Хамгийн сайхан уран сийлбэртэй бүтээн байгуулалт болох бөгөөд 21 метр өндөр 300 хүний багтаамжтай хэмээн төсөлд тооцсон байдаг.

5f621ba788882.jpeg
"Их хуралдай" цогцолбор

“Шихихутаг- Их засаг хууль”

“Шихихутуг- Их засаг хууль” цогцолбор Хэнтий аймгийн Норовлин суманд баригдана. Цогцолборын гол бэлгэдэл болсон хөшөөг жигүүрт мориор дүрсэлсэн. Тус цогцолборын барилга нь 60 метр урт, 9 метр өндөртэй өвөрмөц хийц бүхий байгууламж байх юм. “Шихихутуг” цогцолборт номын сан, ёслол хүндэтгэлийн өргөө, музей зэрэг хэсгүүдтэй байна. 20 оны байдлаар 50 хувийн  гүйцэтгэлтэй  явагдаж байгаа.

240815264_238074121556782_5526671063984478898_n.jpg
“Шихихутаг- Их засаг хууль” цогцолбор

"Монголын нууц товчоо" нийт өртөг 1,5 тэрбум

Үүнээс 700 сая ₮ 2021 онд төсөвлөсөн.

“Монголын нууц товчоо” цогцолбор Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд баригдаж байна. 27 метр өндөртэй энэ цогцолбор есөн давхар байшинтай тэнцэхүйц хэмжээтэй юм. Дотор нь “Монголын нууц товчооны Дэлхийн ном” музейг байгуулж, нууц товчооны 30 хэлээр хэвлэгдсэн 300 гаруй номыг байршуулна. Эзэн Чингисийн “Ауруг” ордон байсан Хөдөө аралд археологийн судалгааны төвийн үзэсгэлэнгийн танхим, Ауруг ордын туурь, Монголын нууц товчоо дурсгалын хөшөө, Цагаан сүргийн тахилгын өргөө зэргийг Монголын нууц товчоо цогцолборт шийдэж өгөх юм.

240778483_528016958470628_2912353011781526397_n.jpg
"Монголын нууц товчоо"  цогцолбор

Үлгэр шиг төсөөлөлтэй энэ бүх бүтээн байгуулалтууд сүндэрлэх биш эхнээсээ сүйрээд дууслаа. Цагаан цаасан дээр буруу зурсан зургаа баллуурдаж байгаа юм шиг 1.8 тэрбум төгрөгөөр барьсан барилгаа юу ч болоогүй юм шиг нурааж орхив. Барьж, нураасандаа гол нь биш төсвийн мөнгийг ямар ч компанид ажлаа төлөвлөсөн цаг хугацаандаа, чанартай хийж гүйцэтгэх үүрэгтэй хамт олгодог. Гэтэл гүйцэтгэгч компани нь оюуны өмчийг ашиглуулах боломжгүй болсон учир цааш гүйцэтгэх боломжгүй хэмээн нураалаа. Энэ үед хариуцсан яам, төр засаг нь ч тэр ямар нэгэн эсэргүүцэл үзүүлсэнгүй нээсэн шигээ алга ташин нураалгалаа. “Хос санаа” гэх компани нь төсвийн мөнгийг эргүүлэн төлсөн баримтаа үзүүлж баатарлагаар энэ тоглоомоос гарав. Харин ард түмэн “Андлалын өргөө” хоёр 400 сая жуулчинтайгаа хамт гайхшран хоцорлоо.  

 

Дараачийнх нь “Их хуралдай” цогцолбор уу?

2018 оноос эхлэн баригдаж байгаа 2.7 тэрбум төгрөгийн төсөвтэй энэ цогцолборын байгаа байдал нь доор харагдаж байна. 

 

122521406_1301811213494496_9145377996146978782_n.jpg

Энэ хүртэл зарцуулсан хөрөнгө нь 2 тэрбум төгрөг. Цааш үргэлжлүүлэхэд дахин хөрөнгө хэрэгтэй болсон учраас одоог болтол ажил зогссон байдалтай байгаа. Хэзээ ажил үргэлжлэх нь тодорхойгүй. Удахгүй техник нураахаас өмнө байгалийн жамаараа элэгдэж, хорогдоод нурахад тийм ч гайхаад байх зүйл биш. Энэ бүтээн байгуулалтын, бүтээн байгуулалтын гэж бичихээс санаа зовмоор барилгын ч юм уу. За ямартай ч энэ ажлын гүйцэтгэгчээр “Мөнх өргөө” компани ажилласан. Энэ компани нийслэлд болон орон нутагт зарласан 6.6 тэрбумын есөн тендерт шалгарч байжээ.

Хаа хаанаа хариуцлагагүй байж төсвийн мөнгөөр тоглосон энэ явдал Монголчууд бидний маазраад өнгөрөх сэдэв огтхон ч биш. Амласан амлалт, зорьсон ажлаа дуусгаж чаддаг байх зарчмыг бид улс төрчдөөс нэхэх ёстой. Иймэрхүү ард түмнийг үл хүндэтгэсэн төсвийн мөнгийг гацаасан явдал нь анх удаагаа ч биш Монголчууд бид мартамхай бас өгөөмөр. Үеийн үед ямар ч алдаа гаргасан улс төрчдийг уучилсаар өнөөдрийн энэ нийгмийг өөрсдөө бүтээсэн. Одоо өөрсдөө өөрчлөх цаг нь ирсэн. Төсвийн мөнгө гэдэг бол төрийн мөнгө биш та бид бүгдийн зовлогоо зовоож олсон мөнгөний нийлбэр юм. “Номхон тэмээг ноолоход амар ноорсон малыг зулгаахад амар” гэдэг шиг ард түмэн бид тэмээ, ноорсон мал байхаа хэзээ болих вэ? Хэн хариуцлага хүлээх вэ? 

 

Санал болгох

ТУЛГА тойрсон: Нийслэлийн "Гуниг"

Нийслэлд эхлүүлээд хаягдаж байгаа, эхэлчхээд дуусч өгдөггүй, эхлүүлэх зөвшөөрөлгүй эхлүүлсэн, эхлүүлэх бодолтой ч ерөөсөө эхлүүлдэггүй гээд олон “Гуниг”-тай ажлууд байдаг.

6 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Цаг цагаараа байдаггүй...

Хөөгдлөө гээд хэн ч гайхсангүй. Их юм хэлж өгөх аниргүй байдал...

11 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Намрын "ХИТ" боксын холбоо

Товчхондоо энэ долоо хоног Боксын холбооны долоо хоног байлаа.

12 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: "БИЕЭ" даагсад

Өмнөх хоёр цуврал бичвэртээ намаас нэр дэвшиж байгаа 6 нэр дэвшигчийн талаар бичсэн бол энэ удаад “БИЕЭ” даан нэр дэвшиж байгаа 3 нэр дэвшигчийг онцлолоо.

14 өдрийн өмнө