Жүжигчин Г.Амгаланбаатар Чингис хааны дүрийг бүтээнэ

2021 оны 8 сарын 262021-08-26
Жүжигчин Г.Амгаланбаатар Чингис хааны дүрийг бүтээнэ

Улсын Драмын Эрдмийн театрын 90 жилийн ой энэ жил тохиож байна. Түүхэн ойдоо зориулан бүтээж буй Б.Цогнэмэхийн зохиол "Хаадын хаан" түүхэн жүжгийн дүр болон гол дүрүүдийг өнөөдөр зарлалаа. Энэ жүжгийн найруулагчаар Төрийн шагналт, УГЗ, УДЭТ-ийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажиллаж, гол дүрд буюу эзэн Чингис хааний дүрд МУСТА жүжигчин Г.Амгаланбаатар сонгогдсон байна. Мөн Жамухын дүрийг СТА М .Түвшинхүү, Бөртэ хатны дүрийг залуу жүжигчин Г.Номин-Эрдэнэ нар бүтээхээр боллоо.

12site (1).jpg
1

Г.Амгаланбаатар: Жүжигчин болгонд түүхэн кинонд тэр дундаа их хааныхаа дүрд тоглох нууцхан хүсэл, мөрөөдөл байдаг. Миний хувьд ч гэсэн энэ дүрийг бүтээх юмсан гэсэн маш их хүсэл байсан. Өнөөдөр энэ дүрд шалгарсандаа үнэхээр их баяртай, хүндлэлтэйгээр хүлээж авч байна. Асар их хүч, хөдөлмөр олон жилийн тууштай байдал намайг шагнасан байх. Мэдээж найруулагч, хамт олны минь намайг чадна гэсэн асар их итгэл байгаа. Хэлэх үг үнэхээр олдохгүй байна. Сэтгэл маш их догдолж, баярлаж байна. 

 

“Хаадын хаан” түүхэн жүжгээрээ дамжуулан УДЭТ-ийн хамт олон 13-р зууны Дэлхийн түүх болсон Монголчуудын түүхийг судалгаа шинжилгээ, жүжигчдын ур чадвар, тайз засал зэрэг хийц загвараар дамжуулан соёл урлагаар илэрхийлэхийг зорино гэлээ.

Санал болгох

Дуучин С.Жавхлан ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсанд зориулж дуу бүтээжээ

МУГЖ, дуучин С.Жавхлан ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсанд зориулж дуу бүтээжээ.

1 өдрийн өмнө
Өнөө орой “Үдшийн музей-2021" болно

Чойжин ламын сүм музей нь соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүх нийтийн соёл урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2011 оноос эхлэн “Үдшийн музей” үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Бид энэ жил Үдшийн музей-2021 үйл ажиллагааг 2021 оны 9 дүгээр сарын 15, 16-ны өдөр 18:00-22:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.

6 өдрийн өмнө
Конор Макгрегор Меган Фоксын найз залуутай маргалдав

Макгрегор "Юу ч болоогүй шүү дээ, би зөвхөн жинхэнэ тулаанчидтай тулалддаг. Энэ мэтийн шар ванилла шиг залуутай асуудал үүсгэдэггүй. 

7 өдрийн өмнө
The Hu хамтлагийг америкчууд "Буцаад тавтай морил!" гэсэн бичигтэй угтан авчээ

The Hu хамтлаг "The Hun Tour" аялан тоглолт хийхээр АНУ-ыг зорьсон.

18 өдрийн өмнө