Ирэх 14 хоногт халдварын тоо 600-аас дээш гарна

1
2021 оны 8 сарын 272021-08-27
Ирэх 14 хоногт халдварын тоо 600-аас дээш гарна

Covid-19 халдварын хоногт бүртгэгдэх тохиолдол наймдугаар сараас тогтмол нэмэгдсээр байна. Улсын хэмжээнд бүртгэгдэж буй халдварын нийт тохиолдлын 72.5 хувь нь орон нутагт, бусад нь нийслэлд бүртгэгдэжээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийсэн тандалтаар энэ онд 951 сорьцод дельта хувилбар илрүүлэх PCR шинжилгээ хийсэн байна. Үүнээс 25 орчим хувьд нь дельта хувилбар илэрчээ. Мөн 33 дугаар долоо хоног буюу наймдугаар сарын 21-ны байдлаар нийт эерэг гарсан тохиолдлын 34.7 хувьд нь дельта хувилбар илэрч, эмнэлэгт хэвтүүлсэн гэлээ. 

 

Шинж тэмдэгийн тухайд, нусгайрах, хоолой хүндүүрлэх, үнэрлэх, амтлах мэдрэхүй алдагдах, халуурах, суулгах зэрэг шинж тэмдгүүд түгээмэл буюу 50-аас дээш хувьд нь илэрч байгаа юм. Улаанбаатар хотын өвчлөлийн байдлыг авч үзвэл ирэх 14 хоногт ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдолд өдөрт бүртгэгдэх Covid-19 халдварын тохиолдол 600-аас дээш гарах магадлалтай болохыг МУИС-ийн математикийн эрдэмтдийн зөвлөлөөс гаргажээ. 

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

13 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

13 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

15 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

15 цагийн өмнө