Солонгос захиралдаа хүчирхийлүүлсэн Монгол эмэгтэйг хамгаалах байранд авчээ

2021 оны 8 сарын 302021-08-30
Солонгос захиралдаа хүчирхийлүүлсэн Монгол эмэгтэйг хамгаалах байранд авчээ

Энэ сарын 19-ний өдөр БНСУ-д оршин суудаг монгол бүсгүйг солонгос захирал нь хүчиндэхийг завдаж, хүч хэрэглэсэн байж болзошгүй хэрэг гарсан. Хохирогч эмэгтэй цаг гаруй хугацаа өнгөрсний эцэст хөл нүцгэн зугтааж, ойролцоох дэлгүүрийн ажилтнаар цагдаа дуудуулсан байна. Тухайн эмэгтэй солонгос хэл тааруу учир цагдаа нарт болсон үйл явдлыг бүрэн тайлбарлаж чадаагүй. Эмнэлгийн тусламж авахыг хүссэн ч цагдаа нар нь огт тоогоогүй хэмээн ярилцлагадаа дурджээ.

Энэ хэргийн талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас тодруулахад "Тухайн хэргийн хяналт, шалгалт үргэлжилж байгаа. Хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй. Солонгос эрэгтэй эрүүл мэндийн шалтгаанаар байцаалт өгөөгүй байгаа. Хохирогч эмэгтэйн тухайд хоёр удаа эмнэлгийн тусламж авсан. Тухайн эмэгтэйг хамгаалах байранд хүргэсэн" гэлээ. Тус улсад бусдыг хүчиндэхийг завдсан тохиолдолд хамгийн доод тал нь гурван жилийн хорих ял оноодог юм байна.  

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

13 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

14 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

16 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

16 цагийн өмнө