Рио Тинто зээлийн хүүгээ бууруулахад бэлэн гэж мэдэгдлээ

2021 оны 8 сарын 312021-08-31
Рио Тинто зээлийн хүүгээ бууруулахад бэлэн гэж мэдэгдлээ

Рио Тинто Оюутолгой уурхайн далд бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх зорилгоор олгосон зээлийн хүүгээ бууруулахад бэлэн байна гэж Монголын Засгийн газарт мэдэгджээ. 

Үүний хариуд төсвийн хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж, Оюутолгойн урт хугацааны эрчим хүчний гэрээ байгуулахыг хүсч байна гэж Financial Times өчигдөр мэдээлэв. Тодруулбал, татвар, бусад хураамжаас гадна ирэх гурван жилийн хугацаанд Монголын талд 350 сая ам.долларын нэмэлт орлого бий болгоход хамтран ажиллах санал тавьжээ.

Түүнчлэн Оюутолгой төслийн бүтцийг сууриар нь өөрчлөх талаар хэлэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн.

 

Санал болгох

ААН-үүдийн 33 хувь нь НӨАТ төлөгч биш

НӨАТ-ын баримтыг томоохон худалдааны зах, төвүүд, аж ахуй нэгжүүд олгохгүй хэвээр байгаа. Жишээлбэл, зарим аж ахуй нэгж и-баримт авах эсвэл тухайн худалдан авалтын мөнгөн дүнгээс 10 хувь хөнгөлүүлэх үү гэж иргэдээс асуудаг байдал үргэлжилсээр...

6 өдрийн өмнө
Уул уурхайн салбараас 24 цаг тутамд 8.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрдөг

Монгол Улсын 1.6 сая иргэний амьдрал уул уурхайн салбарын орлоготой салшгүй холбоотой байдаг. Улсын төсөвт 24 цаг тутамд ₮8.1 тэрбумын орлого эрдэс баялгийн салбараас төвлөрдөг

7 өдрийн өмнө
Манай улсад зээл, тусламжаар нэг их наяд 222 тэрбум төгрөг цугларчээ

КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээнд хувь хүмүүс байгууллага, олон улсын байгууллагын зүгээс үзүүлж буй хандив тусламжийн мэдээллийг гаргажээ.

7 өдрийн өмнө
ТАНИЛЦ: 16.3 их наядын өр үүсгэсэн төрийн өмчит компаниуд

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр нэмэгдсээр байна. 2020 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлтээс харвал төрийн өмчит хуулийн этгээдүүдийн өр, төлбөр 16.3 их наяд төгрөгт хүрчээ. Үүнийг өмнөх онуудтай харьцуулбал төрийн өмчит ААН-ийн өр, төлбөр хоёр дахин нэмэгдсэн байна. 2019 онд 4.4 их наяд, 2018 онд 3.9 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байв. Ингээд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр төлбөрийн жагсаалтыг хүргэе. 

8 өдрийн өмнө