26 сургууль, цэцэрлэг ашиглалтад орлоо

2021 оны 9 сарын 22021-09-02
26 сургууль, цэцэрлэг ашиглалтад орлоо

Улаанбаатар хотод 2021 онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих боловсролын байгууллагын нийт 152 төсөл, арга хэмжээ бий. Үүнээс 112 сургууль, цэцэрлэгийн барилга нь он дамжин хэрэгжиж байгаа юм. Нийслэлийн Боловсролын газраас гаргасан мэдээллээр энэ онд 57 цэцэрлэг, 32 сургууль, бага сургууль, цэцэрлэгийн есөн цогцолбор, хоёр спорт заал, нэг насан туршийн боловсролын төв, нэг дотуур байр, нийт 102 барилга ашиглалтад орох урьдчилсан төлөвлөгөөтэй байна. 2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт найман сургууль, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор, 16 цэцэрлэг, нэг дотуур байрны барилга ашиглалтад орлоо. Ингэснээр нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүчин чадал 2700 ороор, сургуулийн хүчин чадал 5900 суудлаар нэмэгдээд байгаа юм.    

Монгол Улсын 2021 оны төсөвт дөрвөн сургууль, арван цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн нэг цогцолбор, нэг спорт заал, нийт 16 барилга, байгууламж шинээр барих хөрөнгө баталсан. Харин Хан-Уул дүүрэг 2021 оны орон нутгийн төсөвтөө гурван цэцэрлэг шинээр барих хөрөнгө баталжээ. 2021-2022 оны хичээлийн жилд БШУ-ы сайдын тушаалын дагуу гурван ээлжээр хичээллэж болзошгүй байсан найман сургуулийн ойр орчмынх нь сургалтын зориулалтаар ашиглаж болох 10 байрыг түрээслэх замаар 107 бүлгийн 4511 хүүхдийг, 13 байрыг түрээслэх замаар 11 цэцэрлэгийн 49 бүлгийн 1165 хүүхдийг хамруулаад байна.   

Ташрамд дурдахад, энэ хичээлийн жилд нийслэлд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 280 сургуульд 331.560 сурагч хамрагдаж байна. Үүнээс нэгдүгээр ангид 38.842 сурагч элсэн суралцаж байгаа юм. Харин албан бус насан туршийн боловсролын найман төвд 910 гаруй сурагч суралцаж буй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Санал болгох

“Уурхайчдын нэрэмжит талбай”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулна

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2022 онд тохионо. Үүнтэй холбоотойгоор уурхайчдын яруу алдрыг мөнхлөх, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчныг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Уурхайчдын нэрэмжит талбай”-г бий болгохоор өнөөдөр шав тавилаа. Шав тавих ёслолд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул нар оролцсон юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санаачилсан уг бүтээн байгуулалтад НЗДТГ бодлогын дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж байна.

1 өдрийн өмнө
Нийслэлийн хүн амын нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувьтай байна

Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2021.09.18/ вакцины I тунд 76, II тунд 304, нэмэлт сэргээх тунд 1,629 буюу нийт 2,009 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

3 өдрийн өмнө
Баянхошуу дэд төвийн үерийн даланг тохижуулжээ

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах үүднээс Баянхошуу, Сэлбэ, Долоон буудал орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк хамтарсан хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн. Энэ хүрээнд Баянхошуу дэд төвд Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28, 40 дүгээр хорооны нийт 162 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг цогцоор нь байгуулж байгаа.

5 өдрийн өмнө
Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг дахин нээнэ

Хуримтлагдсан үерийн усыг нэвтрүүлэх зорилгоор өнгөрсөн зургаадугаар сард сэтэлсэн түр замын нөхөн сэргээлтийг хийж 2021 оны есдүгээр сарын 16-нд дахин замын хөдөлгөөнийг нээнэ.

6 өдрийн өмнө