Хохирогчийн нөхөр Н.Хосбаяр: "Тод Каннам" эмнэлгийн буруугаас эхнэрээ алдаж, АМЬДРАЛЫН зовлонг гэтэлгэж явна

1
2021 оны 9 сарын 32021-09-03
Хохирогчийн нөхөр Н.Хосбаяр: "Тод Каннам" эмнэлгийн буруугаас эхнэрээ алдаж, АМЬДРАЛЫН зовлонг гэтэлгэж явна

2019 оны дөрөвдүгээр сард гоо сайхны мэс засалд орсон эмэгтэй харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Тухайн хэрэг "Тод Каннам" гэх эмнэлэгт болсон. Гэвч хүний амь нас хохирсон дээрх хэрэг шүүхээр шийдэгдээгүй байгаа юм. Өнөөдөр Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатад эхэлсэн ч хойшилсон байна. Нийт 10 удаа хойшилж байгаа юм. 

Хохирогчийн ар гэрийхэн Эрдэнэт хотоос ирдэг бөгөөд хэрэг шийдэгдэхгүй удаа дараа хойшилсонд гомдолтой байна. Энэ удаагийн хурал прокурор ээлжийн амралтаа авснаас болсон бөгөөд дараагийн хурлын тов тодорхойгүй байгаа гэв. 

Тод каннам.JPG

Хохирогчийн аав С.Гүндсамбуу "Шүүхээс шүүх шинжээчийн дүгнэлт гаргасан Байгалмаа эмчийг шүүхэд оролцуулахаар болсон. Харин бид нар иргэний хариуцагчаар Тоднямыг байлгая гэсэн. Бид тэр хүнээс асуух юм их байгаа. Шүүгч тэрийг зөвшөөрсөн. Тухайн хэрэг мөрдөн байцаалтын явцад маш их удсан. Миний ганц охин шүү дээ. Гэтэл хууль хяналтын байгууллага нь хүртэл даапалж, хэргийг шийдэж өгөхгүй өдийг хүрлээ. Би маш их гомдолтой байна. Би энэ хүмүүст насаараа гомдоно. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэг ч удаа уучлал гуйж байгаагүй. Охин минь хорвоо дээр таван настай охиноо үлдээгээд л одсон. Миний зээ охинд бүр л хэцүү байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр эмч нарын буруу гэж гарсан. Хамгийн гол нь мэргэжлийн бус эмч нар хийсэн гээд байгаа байхгүй юу. Өөх соруулахад хагалгаа хийсэн Тоднямбат, нойрсуулагч эмчээр Мөнгөнцэцэг гээд эмч хоёулаа мэргэжлийн эмч биш байсан. Миний охины хэргийг санамсаргүйгээр гэдгээр зүйлчилж хаах гээд байгаа байхгүй юу. Гэтэл энэ чинь санамсаргүйгээр биш байхгүй юу даа. МХЕГ-аас тухайн оны гуравдугаар сард үйл ажиллагаагаа хаах шийдвэр хүргүүлсэн. Гэтэл үйл ажиллагаагаа явуулж охиноос минь гурван сая төгрөгийн төлбөр авч ямар ч мэргэжлийн бус эмч хагалгаа хийгээд миний охиныг хохироогоод хаячхаж байгаа байхгүй юу. Гомдож байна. Тод Каннам эмнэлэг шүүхэд ялвал ОУ-ын шүүхэд хандана"гэв. 

Хохирогчийн нөхөр Н.Хосбаяр "Нийт 10 удаа шүүх хурал хойшлогдоход манай талаас ч ганц нэг удаа хойшлуулсан тохиолдол байгаа. Хойшлогдсон асуудалд 100 хувь шүүхийг буруутгаж болохгүй л дээ. Ямартай ч энэ хэргийн шүүх хурал хойшлогдож нийтдээ 2 жил 6 сар өнгөрсөн байна. Хэргийг нэг талд нь гаргаж, сэтгэл санаагаа амраамаар байна. Үнэндээ л бид нар шар махтайгаа хатаж байна шүү дээ. Надад энэ эмнэлгийг өөр газарт ажиллаж байна гэсэн мэдээлэл ирсэн. Би хардаж байгаа. Манай эхнэрт нэг цаг 30 минутын хагалгаа хийнэ гэж хэлсэн ч, 4 цаг орчим болоод гарч ирэхгүй байсан. Тэгээд хамт орсон эгч минь өрөө рүү нь юу болоод байна гээд дайрч ороход байдал нэлээд эвгүйтсэн байсан. Тэгээд хоёрдугаар эмнэлгээс яаралтай түргэн тусламж дуудаж, тэндээ 5 хоног болоод нас барсан. Би хоёрдугаар эмнэлгийнхэнд бол маш их баярлаж байгаа. Харин энэ Тод Каннам эмнэлэгт гомдолтой байгаа. Миний эхнэр зөв зүгээр хөлөөрөө алхаж ороод, өнөөдөр ингээд хорвоо дээр алга байна. Хүний амьдралд гуравхан зовлон байдаг гэдэг шүү дээ. Өсөхийн цагт эцэг эхээ алдах, өөдлөхийн цагт хань ижлээ алдах, өтлөхийн цагт үр хүүхдээ алдах гээд. Энэ гурван зовлонг л манай хадам аав ээж, би, миний охин амсчхаад явж байна. Тийм болохоор энэ хэргийг үнэн зөв шийдэж өгөөч ээ л гэж хүсч байна"гэв.

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

13 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

13 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

15 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

15 цагийн өмнө