ЭМЯ: Дараагийн 14 хоногт Улаанбаатарт өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 900-гаас дээш болно

2021 оны 9 сарын 32021-09-03
ЭМЯ: Дараагийн 14 хоногт Улаанбаатарт өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 900-гаас дээш болно

Ковид-19 өвчний нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. 

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа: Монгол Улсад өмнө нь хоёр давлагаа бүртгэгдсэн. Гурав дахь давлагаа зургаадугаар сард бүртгэгдэж байсан. Сүүлийн үед хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдсэн. Сүүлийн хоёр хоногийн хугацаанд халдварын тохиолдол 3000-ыг давсан. Нийт шинжилгээнд эзлэх эерэг хувь 10 хувь хүрсэн. Мөн хөдөө орон нутагт өвчлөл эрс нэмэгдсэн. Наймдугаар сарын 28-наас хойш нийслэлд олон нийтийн газраас үйлчлүүлэх хүн амын тоо эрс нэмэгдсэн. Наймдугаар сарын 28-нд хийсэн таамаглалаар дараагийн 14 хоногт Улаанбаатар хотод өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 900-гаас дээш гарна гэж тооцоолсон. Дүүрэг сум аймгууд дахь эерэг сорьцуудад дельта вирусийг илрүүлэх шинжилгээ хийж байна. Сүүлийн долоо хоногт дельта вирус илрүүлэх шинжилгээ 35 хувь хүрсэн.

Санал болгох

“Уурхайчдын нэрэмжит талбай”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулна

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2022 онд тохионо. Үүнтэй холбоотойгоор уурхайчдын яруу алдрыг мөнхлөх, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчныг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Уурхайчдын нэрэмжит талбай”-г бий болгохоор өнөөдөр шав тавилаа. Шав тавих ёслолд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул нар оролцсон юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санаачилсан уг бүтээн байгуулалтад НЗДТГ бодлогын дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж байна.

1 өдрийн өмнө
Нийслэлийн хүн амын нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувьтай байна

Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2021.09.18/ вакцины I тунд 76, II тунд 304, нэмэлт сэргээх тунд 1,629 буюу нийт 2,009 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

2 өдрийн өмнө
Баянхошуу дэд төвийн үерийн даланг тохижуулжээ

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах үүднээс Баянхошуу, Сэлбэ, Долоон буудал орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк хамтарсан хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн. Энэ хүрээнд Баянхошуу дэд төвд Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28, 40 дүгээр хорооны нийт 162 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг цогцоор нь байгуулж байгаа.

4 өдрийн өмнө
Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг дахин нээнэ

Хуримтлагдсан үерийн усыг нэвтрүүлэх зорилгоор өнгөрсөн зургаадугаар сард сэтэлсэн түр замын нөхөн сэргээлтийг хийж 2021 оны есдүгээр сарын 16-нд дахин замын хөдөлгөөнийг нээнэ.

6 өдрийн өмнө