ТУЛГА тойрсон: "БИЕЭ" даагсад

1
2021 оны 9 сарын 72021-09-07
ТУЛГА тойрсон: "БИЕЭ" даагсад

Өрнөл, үр дүн нь бараг л тодорхой болчхоод байгаа нөхөн сонгуулийн талаар сүүлийн өдрүүдэд мэдээллийн хэрэгслүүд маш ихээр таамаг бичиж байна. Өмнөх хоёр цуврал бичвэртээ намаас нэр дэвшиж байгаа 6 нэр дэвшигчийн талаар бичсэн бол энэ удаад “БИЕЭ” даан нэр дэвшиж байгаа 3 нэр дэвшигчийг онцлолоо.

 

50 саяын ЯЛАЛТ

 

батгана.jpeg

Биеэ дааж байгаа нэр дэвшигчид Монгол түмний эчнээ танил эрхмүүд. Сайн, муу аль аль талаараа. За даа бараг сайн нь ховор байх. Эхнийх нь УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгтэй хохирогч, хохироогч гэсэн сэтэртэйгээр холбогдож явсан Х.Бат-Ялалт. 2016 оны сонгуулийн үеэр Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан учраас Эрүүгийн хуулийн 17.6-д зааснаар “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган хоригдож байсан. Хоригдож байх хугацаандаа дотроо өөрөө өлсгөлөн зарлаж байсан бол хорихын гадна “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын нөхдүүд нь суулт хийж байсан удаатай. Нэг хэсэг 7 хоногт тогтмол нэг удаа хэвлэлийн хурал хийдэг байсан Х.Бат-Ялалтын хэрэг бүрэн шийдэгдээгүй байгаа. Хэрэг нь ч дуусаагүй байхад нөхөн сонгуульд дэвшихээр нэрээ өгөөд байгаа нь цаанаа нэг л учир бий гэж хардахаар. Уг нь сонгуулийн хуулиар ял сонссон этгээдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж заасан байдаг. Энэ жишгээр экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн гадна үлдсэн гашуун түүхтэй. Хууль үргэлж хэрэгждэг юм болов уу? Эсвэл зүгээр хэрэгтэй үедээ л хэрэгждэг юм уу гэдгийг энэ удаагийн нөхөн сонгуулиас харах нь ээ. Нэг хэргээр сенсацилан Монголын улс төрийн тогоо руу мацах болсон Х.Бат-Ялалт хуулиа давж алхаад нэр нь батлагдаад өрсөлдлөө ч тодрох хүний нэг биш. Баттай ялалт авчрах бамбай юу? хуяг уу? Ямар ч байсан “БИЕЭ” даажээ.

 

“ТОДРУУЛАН ХАРАГДУУЛАГЧ” 

 

104445563_2712716355630657_1588940683473929790_n.jpg

Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн зураглал ч гэсэн ерөнхийдөө гарчихсан. Одоо намууд дугуйны нөхөөс, шаврын хаалтуудаа л бэлдэж байгаа. Реппэрийн замналаар олны анхааралд өртөж байсан Чингис хаан олон жил сураггүй байж байгаад гэнэт л Чингис хаан болоод гараад ирсэн. Өөрт нь юу тохиолдсон юу тохиолдоод байгааг түүний дотор хүн л мэдэж байгаа байх. Нөхөөс байтугай дугуй ч үгүй тэрээр дараагийн “БИЕЭ” даадаг дэвшигчдийн нэг юм.  Түүний нөхөн сонгуульд нэр дэвшиж байгаа гол зорилго нь “Хаант Улс” байгуулах. Гашуун бөгөөд галтай зорилго. Зорилго, уриа нь ямар ч байлаа саналын тоог тийм ч ихээр хувааж чадахгүй хүмүүсийн нэг. Анхаарал татах албаар бусдыгаа тодруулж харагдуулах туслах дүрийн баатруудын нэг ч байж болох юм. ТОДРУУЛАГЧ хүүгийн тоглолт тун удахгүй эхэлнэ.

 

 

Санал болгох

ТУЛГА тойрсон: Нийслэлийн "Гуниг"

Нийслэлд эхлүүлээд хаягдаж байгаа, эхэлчхээд дуусч өгдөггүй, эхлүүлэх зөвшөөрөлгүй эхлүүлсэн, эхлүүлэх бодолтой ч ерөөсөө эхлүүлдэггүй гээд олон “Гуниг”-тай ажлууд байдаг.

6 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Цаг цагаараа байдаггүй...

Хөөгдлөө гээд хэн ч гайхсангүй. Их юм хэлж өгөх аниргүй байдал...

11 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Намрын "ХИТ" боксын холбоо

Товчхондоо энэ долоо хоног Боксын холбооны долоо хоног байлаа.

12 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: "БИЕЭ" даагсад

Өмнөх хоёр цуврал бичвэртээ намаас нэр дэвшиж байгаа 6 нэр дэвшигчийн талаар бичсэн бол энэ удаад “БИЕЭ” даан нэр дэвшиж байгаа 3 нэр дэвшигчийг онцлолоо.

14 өдрийн өмнө