С.Шүрэнцэцэг: Ажил хийхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ гэртээ уяж орхихоос өөр арга алга

3
2021 оны 9 сарын 62021-09-06
С.Шүрэнцэцэг: Ажил хийхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ гэртээ уяж орхихоос өөр арга алга

СХД-ийн 19-р хорооны оршин суугч С.Шүрэнцэцэг найман настай хөгжлийн бэрхшээлтэй хүүтэй, өрх толгойлсон эмэгтэй. Түүний хүү Ш.Бөхбат саажилт болон уналт таталтын хавсарсан оноштой, 11 сартай хүүхэдтэй адил хэмжээний оюуны хөгжилтэй. Өөрөөр хэлбэл нярай хүүхэд шиг байнгын асаргаа шаарддаг. 

С.Шүрэнцэцэг 54 настай. Амьжиргаагаа залгуулахын тулд ажил хайсан ч нас тогтсон гэх шалтгаанаар ажилд авдаггүй гэж байсан юм. Сар бүр халамжаас авдаг 400 гаруй мянган төгрөг нь эм тариа, живхэнд дөнгөн данган хүрдэг. Тиймээс өглөөгүүр 5-8 цагийн хооронд оффиссийн үйлчлэгчийн ажил хийхийн тулд өчигдрөөс хүүхдээ уяж сургаж байгаа тухайгаа ярьсан. Ээж, хүү хоёр одоогоор түрээсийн байранд амьдардаг. 

Хүү нь өмнө нэг жил л цэцэрлэгт явсан. Цар тахлаас шалтгаалж сүүлийн хоёр жил сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй. Одоо найман настай учир цэцэрлэгт хамрагдах нас нь хэдийнэ өнгөрсөн. С.Шүрэнцэцэгийн хэлж байгаагаар байнгын асаргаа шаардагддаг хүүхдүүдэд зориулсан сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу. Байгаа нь Эрүүл мэндийн 10-р төв. Орон зайн хувьд гэрээс нь хол, байх хугацаа нь маш богино учир ажил хийх боломж тааруу гэсэн юм. Тэрбээр хааяа дуу, рекламны үг бичиж мөнгө олдог. Хийж чадах зүйл нь энэ ч тогтмол орлого олох боломжгүй.

 

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

14 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

15 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

17 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

17 цагийн өмнө