300 га талбайд Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2021 оны 9 сарын 62021-09-06
300 га талбайд Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Нийслэлчүүдийн ая тухтай орчинд амарч зугаалах, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороонд Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг хэрэгжүүлэх асуудлыг  НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэж дэмжлээ.  Уг цэцэрлэгт хүрээлэн нь 300 га талбайг хамрах бөгөөд усан оргилуур, цөөрөм, амрах сандал, хүүхдийн тоглоомын хэсэг, ногоон байгууламж, хөшөө дурсгал зэргийг байгуулахаар төлөвлөжээ.

Цэцэрлэгт хүрээлэнгийн нийт талбайн 70 хувьд  30 зүйлийн 140 мянга гаруй мод сөөг тарьж,  үлдсэн 30 хувьд амралтын болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилт хийхээр төлөвлөсөн байна. Хүрээлэнд хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ахмад настны нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чиглэсэн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой аж.  Энэхүү цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор нийслэлийн зургаан дүүргийн сая гаруй хүн ам үйлчлүүлэх боломж бүрдэнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид танилцууллаа.

Санал болгох

“Уурхайчдын нэрэмжит талбай”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулна

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2022 онд тохионо. Үүнтэй холбоотойгоор уурхайчдын яруу алдрыг мөнхлөх, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчныг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Уурхайчдын нэрэмжит талбай”-г бий болгохоор өнөөдөр шав тавилаа. Шав тавих ёслолд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул нар оролцсон юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санаачилсан уг бүтээн байгуулалтад НЗДТГ бодлогын дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж байна.

1 өдрийн өмнө
Нийслэлийн хүн амын нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувьтай байна

Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2021.09.18/ вакцины I тунд 76, II тунд 304, нэмэлт сэргээх тунд 1,629 буюу нийт 2,009 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

2 өдрийн өмнө
Баянхошуу дэд төвийн үерийн даланг тохижуулжээ

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах үүднээс Баянхошуу, Сэлбэ, Долоон буудал орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк хамтарсан хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн. Энэ хүрээнд Баянхошуу дэд төвд Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28, 40 дүгээр хорооны нийт 162 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг цогцоор нь байгуулж байгаа.

4 өдрийн өмнө
Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг дахин нээнэ

Хуримтлагдсан үерийн усыг нэвтрүүлэх зорилгоор өнгөрсөн зургаадугаар сард сэтэлсэн түр замын нөхөн сэргээлтийг хийж 2021 оны есдүгээр сарын 16-нд дахин замын хөдөлгөөнийг нээнэ.

6 өдрийн өмнө