9911-тэй дугаар 140 саяд хүрч, түрээслэхэд сарын НЭГ САЯ төгрөгийн ханштай байна

2021 оны 9 сарын 72021-09-07
9911-тэй дугаар 140 саяд хүрч, түрээслэхэд сарын НЭГ САЯ төгрөгийн ханштай байна

Монгол Улсад бүртгэлтэй 3,9 сая идэвхитэй дугаар бий. Үүнээс 60 мянга нь эдийн засгийн идэвхид оролцдог буюу үнэ цэнэтэй дугаар байдаг. Бүр тодруулбал, 9911-тэй 10 мянган дугаар байна.

2017 онд 9911-тэй дугаар 12-13 сая төгрөг байсан. Анх 1995 онд борлуулагдаж байсан энэ дугаарын доод үнэ одоо 60 сая, дээд үнэ 150 сая төгрөгт хүрчээ. 2019 онд 40 саяар ийм дугаар худалдан авсан хүний хөрөнгө өнөөдөр хамгийн багадаа 20 саяар өссөн байна. Өөрөөр хэлбэл энэ төрлийн дугаар биет бус хөрөнгө болжээ. Түүнчлэн 9911-тэй дугаар барьцаалан ББСБ-аас 200 сая төгрөгийн зээлийг 1-2 цагийн дотор шийдүүлж авах боломжтой байна.  

No description available.

Тэгвэл 9911-тэй дугаарыг “түрээслэх” үйлчилгээ саяхнаас зах зээлд нэвтэрч эхэлсэн. Тодруулбал, энэ төрлийн дугаарыг сарын хугацаанд нэг сая төгрөгөөр түрээслүүлж байна. Цаашид ч үнэ нь өсөх тренд ажиглагдаж байгаа.

Зөвхөн Монголд л аливаа дугаарт ач холбогдож өгч, үнэтэй байдаг уу? 

  • Олон Улсад ч мөн үнэтэй худалдаалагддаг тохиолдлууд бий. Тухайлбал, 2016 онд Хонконгт 2, 8 цифр орсон утасны дугаар 2.3 сая доллароор зарагдаж байжээ. 28 гэдэг тоо тухайн улсын хэл дээр уншихаар "амархан баяжих", "амархан хөгжиж цэцэглэх" гэсэн үгтэй адил сонсогддог.
  • Их британид 1 гэсэн дугаар 7.25 саяар араб хүнд зарагдсан байна. 2008 онд мөн тус улсад феррари 250 загварын машинд 25 гэсэн дугаарыг 518,000 доллараар авч байжээ. 
Screenshot (555).png

 

Санал болгох

ААН-үүдийн 33 хувь нь НӨАТ төлөгч биш

НӨАТ-ын баримтыг томоохон худалдааны зах, төвүүд, аж ахуй нэгжүүд олгохгүй хэвээр байгаа. Жишээлбэл, зарим аж ахуй нэгж и-баримт авах эсвэл тухайн худалдан авалтын мөнгөн дүнгээс 10 хувь хөнгөлүүлэх үү гэж иргэдээс асуудаг байдал үргэлжилсээр...

6 өдрийн өмнө
Уул уурхайн салбараас 24 цаг тутамд 8.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрдөг

Монгол Улсын 1.6 сая иргэний амьдрал уул уурхайн салбарын орлоготой салшгүй холбоотой байдаг. Улсын төсөвт 24 цаг тутамд ₮8.1 тэрбумын орлого эрдэс баялгийн салбараас төвлөрдөг

7 өдрийн өмнө
Манай улсад зээл, тусламжаар нэг их наяд 222 тэрбум төгрөг цугларчээ

КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээнд хувь хүмүүс байгууллага, олон улсын байгууллагын зүгээс үзүүлж буй хандив тусламжийн мэдээллийг гаргажээ.

7 өдрийн өмнө
ТАНИЛЦ: 16.3 их наядын өр үүсгэсэн төрийн өмчит компаниуд

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр нэмэгдсээр байна. 2020 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлтээс харвал төрийн өмчит хуулийн этгээдүүдийн өр, төлбөр 16.3 их наяд төгрөгт хүрчээ. Үүнийг өмнөх онуудтай харьцуулбал төрийн өмчит ААН-ийн өр, төлбөр хоёр дахин нэмэгдсэн байна. 2019 онд 4.4 их наяд, 2018 онд 3.9 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байв. Ингээд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр төлбөрийн жагсаалтыг хүргэе. 

8 өдрийн өмнө