С.Амарсайхан: Байгалийн хийн хоолойг төмөр зам дагуулж, суурьшлын бүс дамжуулж байгуулна

1
2021 оны 9 сарын 92021-09-09
С.Амарсайхан: Байгалийн хийн хоолойг төмөр зам дагуулж, суурьшлын бүс дамжуулж байгуулна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан газрын тосны үйлдвэр, хийн хоолойн талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Монгол Улс газрын тосны үйлдвэрээсээ бараг сая тонны түүхий эдийг гадагшаа экспортолж байгаа. Хэрвээ хийн хоолой ОХУ-аас манай улсаар дамжиж, БНХАУ руу тавигдах юм бол, газрын тосынхоо нөөцийг дотооддоо хангаж, бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах үйлдвэрүүдийг хөгжүүлэх боломжтой. Мөн газрын тосны үйлдвэрийн дэргэд үндэсний газрын тосны хайгуул судалгааны нөөц байх ёстой. Сүүлийн жилүүдэд манай үйлдвэрүүдээс хөнгөн чанарын тос гарч байгаа. Тэгэхээр үүнийг судлах хайгуултай болох хэрэгтэй байгаа юм. Үүнд ихээхэн хэмжээний төсөв шаардагдана. 

Байгалийн хийн хоолой барих ажлын хүрээнд ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа.  Одоогоор 70 орчим хувьтай явж байна. Ирэх оны гуравдугаар сард бүрэн эцэслэгдэх байх. Хэрвээ ТЭЗҮ эцэслэгдчихвэл гурван жилийн хугацаанд барина. Байгалийн хийн хоолойг суурьшлын бүсээр дайруулж, төмөр зам дагуулж барихаар болсон. Ингээд манайд 1-1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирэх боломж бүрдэх юм. Барих ажлын хөрөнгийг БНХАУ болон ОХУ гаргана"гэв.

 

Санал болгох

ААН-үүдийн 33 хувь нь НӨАТ төлөгч биш

НӨАТ-ын баримтыг томоохон худалдааны зах, төвүүд, аж ахуй нэгжүүд олгохгүй хэвээр байгаа. Жишээлбэл, зарим аж ахуй нэгж и-баримт авах эсвэл тухайн худалдан авалтын мөнгөн дүнгээс 10 хувь хөнгөлүүлэх үү гэж иргэдээс асуудаг байдал үргэлжилсээр...

6 өдрийн өмнө
Уул уурхайн салбараас 24 цаг тутамд 8.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрдөг

Монгол Улсын 1.6 сая иргэний амьдрал уул уурхайн салбарын орлоготой салшгүй холбоотой байдаг. Улсын төсөвт 24 цаг тутамд ₮8.1 тэрбумын орлого эрдэс баялгийн салбараас төвлөрдөг

6 өдрийн өмнө
Манай улсад зээл, тусламжаар нэг их наяд 222 тэрбум төгрөг цугларчээ

КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээнд хувь хүмүүс байгууллага, олон улсын байгууллагын зүгээс үзүүлж буй хандив тусламжийн мэдээллийг гаргажээ.

7 өдрийн өмнө
ТАНИЛЦ: 16.3 их наядын өр үүсгэсэн төрийн өмчит компаниуд

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр нэмэгдсээр байна. 2020 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлтээс харвал төрийн өмчит хуулийн этгээдүүдийн өр, төлбөр 16.3 их наяд төгрөгт хүрчээ. Үүнийг өмнөх онуудтай харьцуулбал төрийн өмчит ААН-ийн өр, төлбөр хоёр дахин нэмэгдсэн байна. 2019 онд 4.4 их наяд, 2018 онд 3.9 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байв. Ингээд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр төлбөрийн жагсаалтыг хүргэе. 

8 өдрийн өмнө