Apple компани есдүгээр сарын 14-нд буюу мягмар гарагт Apple Watch Series 7, iPhone 13 зэрэг дараагийн шинэ загвараа танилцуулах гэж байна. Шинэ бүтээгдэхүүний танилцуулга цар тахлаас шалтгаалж онлайн хэлбэрээр болно. Албан бус мэдээллээр дараах өөрчлөлтийг хийсэн.
Хэмжээний тухайд:
iPhone 13 Mini: 5.4 инч
iPhone 13: 6.1 инч
iPhone 13 Pro: 6.1 инч
iPhone 13 Pro Max: 6.7 инч
Сонирхуулахад, iPhone 13 ухаалаг гар утасны камерын байрлал нь бага зэрэг өөрчлөгдсөн. Өнгөний сонголтын тухайд улбар шар өнгө нэмэгджээ.
Мөн үүрэн холбооны сүлжээнд холбогдоогүй байсан ч дуудлага хийх, мессеж илгээх боломжтой. Учир нь хиймэл дагуулын холболтыг ашиглах юм байна. Харамсалтай нь бүх улс орнуудад энэ боломж нээлттэй биш. Шөнийн цагаар эсвэл гэрэл багатай орчинд илүү сайн зураг авах боломжийг нэвтрүүлжээ.