Өмнөговь аймаг 9-р сарын 13-25-ны 06.00 цаг хүртэл хөдөлгөөний хязгаарлалт тогтооно

2021 оны 9 сарын 122021-09-12
Өмнөговь аймаг 9-р сарын 13-25-ны 06.00 цаг хүртэл хөдөлгөөний хязгаарлалт тогтооно

Өмнөговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 2021 оны есдүгээр сарын 13-ны Даваа гарагийн өглөөний 06:00 цагаас есдүгээр сарын 25-ны Бямба гарагийн өглөөний 06:00 цаг хүртэл хөдөлгөөний хязгаарлалт тогтоолоо.

Коронавирусийн халдварын тархалтыг зогсоох, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хязгаарлалт тогтоожээ. Энэ хугацаанд иргэд гэр гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмийг сахиж, хариуцлагатай байхыг анхааруулжээ. Мөн хөдөлгөөний хязгаарлалтын үед Улаанбаатар хот болон бусад аймгийн иргэд, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй хэмээн мэдээлэв. 

Санал болгох

Замын-Үүдэд 20:00-06:00 цагийн хооронд хөл хорилоо

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2021 оны есдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд оройн 20:00 цагаас өглөөний 06:00 цагт явган зорчигч болон авто машины хөдөлгөөнийг хязгаарлалаа. Үүнтэй холбогдуулан Замын-Үүд сумын төрийн байгууллагын 165 алба хаагч гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэж байна.

2 өдрийн өмнө
80 настай Д.Гончигсүрэн, Ж.Хандмаа нар хашаандаа 33 төрлийн мод, бут тарьдаг

Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэд Д.Гончигсүрэн, Ж.Хандмаа гуай нар 2001 онд анх хашаандаа үхрийн модны бут тарьж эхэлснээс хойш одоо 33 төрлийн мод жимсний бут тарьж байна. Жилдээ тарьсан мод бутнаасаа багагүй ургац авдаг. Түүнийгээ өөрсдийн хэрэглээнд хэрэглэхээс гадна хүмүүс жилийн өмнөөс захиалга өгч хоёр хөгшний тарьсан жимсийг худалдан авдаг байна. Эдний хашаанд үхрийн нүд мойл чацарганы бутнаас гадна тошлой, хар чавганы бут ч байдаг тэдгээр бутнаасаа хэдийнээ ургацаа аваад эхэлсэн. 

5 өдрийн өмнө
Баян-Өлгий аймаг ШӨНИЙН хөл хорио тогтоож халдвараа хумижээ

Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол 2000-аас буухгүй байгаа. Тиймээс ХӨСҮТ болон УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс шөнийн цагаар хөл хорих санал хүргүүлсэн билээ. Тэгвэл шөнийн хөл хорио тогтоож халдварыг хумисан Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржангаас тодруулга авлаа. Баян-Өлгий аймаг наймдугаар сарын 15-25-ны хооронд оройны 19 цагаас өглөөний 07 цаг хүртэл хөл хорьсон юм. 

8 өдрийн өмнө
Иргэд сайн дураараа өрхийн эмнэлгийнхээ цэвэрлэгээ, үйлчилгээнд тусалж байна

Орхон аймгийн Эрдэнэт хот, Даваат багийн иргэн Г.Нямсүрэн гэх эмэгтэй "Мөнхийн гэгээ" өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан сайн дураараа туслахаар болжээ.

8 өдрийн өмнө